Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан. Танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
2014.10.10
Эрүүл мэнд

Шинэ хуульд өрхийн даатгалын анхны хувилбар орж ирж байгаагаараа онцлогтой

УИХ-ын өчигдөрийн хуралдаанаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан. Танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр С.Эрдэн сайд энэ хуулийн нэг онцлог бол "Өрхийн даатгалын анхны хэлбэрийг оруулж ирж байгаа. Энэ нь шимтгэлээ төлсөн ч эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээгүй хүний ар гэрт байгаа хэн нэгэн өвчтэй хүний эмчилгээний зардал нь дууссан тохиолдолд зарцуулаагүй үлдсэн тухай өрхийн гишүүний хэрэглээгүй зардлыг шууд шилжүүлэх боломжтой юм" гэдгийг онцлож байв.

Ингээд зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

Л.Энх-Амгалан асуув

Эрүүл мэндийн салбарын нийт зардлын 40 гаруй хувийг хувь хүний төлдөг даатгалаас бүрдүүлж байгаа. Гэтэл иргэдийн хамгийн их бухимдуулдаг зүйл нь би даатгалтай мөртлөө эмнэлэгт очоод шаардлагатай үйлчилгээг авахад  халааснаасаа их хэмжээний мөнгө  өгч байна гэдэг. Тухайлбал, 100 мянган төгрөгийн үйлчилгээний 40 мянгыг даатгалаас 60 мянгыг иргэн халааснаасаа гаргаж байна. Тэр нь ЭМДаатгалд итгэх , түүнийг төлөх хүсэл сонирхолгүй байх бодит нөхцөл болж байна. Шинэ хууль энэ 40:60 –ийн харьцаанд ямар өөрчлөлт гарах вэ? /Түүний асуултыг мөн Сайд нарын хариултын хамт  бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/

О.Баасанхүү асуув

Хууль батлагдсанаар гадаад эмчлүүлдэг иргэдийн асуудал хэрхэн шийдэгддэг вэ? Манайх өөрсдөө энэ өвчнийг бид эмчлэж чадахгүй гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингэсээнээр хувь хүнээс өөрөө 200, 300 сая төгрөг гаргах шаардлагатай болдог, харин төрөөс 5 сая төгрөг л өгдөг. Энэ бол иргэдийн хувьд маш их гомдол дагуулдаг. Нэгэнт өөрсдөө эмчилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн энэ үед төрөөс 60-70 хувийг нь хариуцдаг байж болохгүй юу? Хуулиар асуудлыг хөндөх боломж бий юу?

Эмч нарийн цалин хэрхэн өөрчлөх вэ? Нэмэгдэх үү. Ихэнх эмч нар өглөө төрийн эмнэлэгт, орой нь хувийн эмнэлэгтээ очиж байна. /Түүний асуултыг мөн Сайд нарын хариултын хамт  бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/

 

А.Бакей асуулт асуув

Тухайн даатгуулагч  насан туршдаа хэдийн хэмжээний даатгал төлж байна. Эргээд дунджаар буцааж авч буй хэмжээ нь хэд байна гэсэн тооцоо судалгаа байвал хэлж өгөөч. Энэ хоёрын харьцаа нь ямар байдаг вэ? /Түүний асуултыг мөн Сайд нарын хариултын  бүрэнээр нь хамт бичлэгээс үзнэ үү/

ШИНЭ МЭДЭЭ