2014.10.02
Орон нутгийн хөгжил

Л.Энх-Амгалан: Улсын төсвөөр хийсэн бүх зүйл талаар болох эрсдэлтэй байна

Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж Засгийн газарт дуусаагүй барилгын тоо өсөх хандлагатай байна.

Эдийн засаг эрүүл байсан 2012 оны сүүлчээр шинэчлэлийн засгийн газрын дөрвөн яамын ажлын хэсэг бүх аймаг сумдад ажиллаж нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг ард иргэдээр нь эрэмбэлүүлэн улсын төсвөөр санхүүжүүлэхээр,  шийдвэрлэж иргэд ч ийнхүү санал асуулгад идэвхитэй оролцож байжээ.

Гэсэн ч он дамнаад санхүүжилт зогссон улсын төсөвд шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн барилгуудыг одоо л сүндэрлүүлэхнээ гэж байсан иргэдийн горьдлого, хүлээлт талаар болоод байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-аас 140 барилгыг царцаасан, хөрөнгө оруулалтын ажил шийдвэрлэгдээгүй байгаа. Энэ Баянзүрхийн сургууль, Улаан-Уул сумын эмнэлгийн асуудлууд гэх мэт обьектуудын санхүүжилтийг нь шийдвэрлэхгүй бол нэг хоёр жил өнгөрөхөд балгас болж улсын төсвөөр хийсэн бүх зүйл талаар болох иймэрхүү эрсдлүүд үүсэх нөхцлүүд амьдрал дээр байна” гэлээ.

Эдийн засгийн хүндрэлээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалт нүдээ олж хийгддэггүй. Тендер шалгарсан зарим компаниуд ажлаа хийдэггүй, гүйцэтгэгч нь чанаргүй зэрэг асуудал их байна.

-Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү

ШИНЭ МЭДЭЭ