УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цалингаа оюутнуудад тэтгэлэг болгож өгнө
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.09.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цалингаа оюутнуудад тэтгэлэг болгож өгнө

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  Хөвсгөл аймгийн оюутнуудад цалингаа тэтгэлэг болгож өгөхөөр шийджээ.

Тэрбээр өөрийн нэрэмжит “Оюунлаг хөвсгөлчүүд” тэтгэлгийг гурав дахь жилдээ оюутнуудад олгож байгаа юм. Нутаг орныхоо нэрийг өндөрт оргож яваа шилдэг 60 оюутанд 30 сая төгрөгийн тэтгэлэг олгох аж.

I-IV дамжаанд үндсэн ангид суралцдаг, Хөвсгөл аймгийн харьяа, сурлагын голч дүн нь 80 хувиас дээш,нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг, гоо зүй, уран зохиол, сэтүүл зүй, спорт, бизнес, аж ахуйн аль нэг төрлөөр амжилт гаргасан бол тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Материалыг энэ сарын 30 хүртэл хүлээн авах бөгөөд шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Тэтгэлэгт хамрагдсан буюу тэтгэлэг хүртсэн оюутнууд хамтран нийгэмд тустай төсөл боловсруулан хэрэгжүүлэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ