Цэцэрлэгчид Японы Хоккайдад мэргэжил дээшлүүлнэ
Монголдоо ирээд мэдсэн сурсанаа ногоон хантаазтануудад зааж сургах юм
2014.08.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Цэцэрлэгчид Японы Хоккайдад мэргэжил дээшлүүлнэ

Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас нийслэлийн цэцэрлэгжилт тохижилтонд хувь нэмэр оруулах ногоон байгууламжийн долоон цэцэрлэгчийг Японы Хоккайда мужид мэргэшүүлэх сургалтанд хамруулахаар болж гэрээ байгууллаа.

Эдгээр цэцэрлэгч нар 2013 онд ногоон байгууламжийн сургалтанд хамрагдсан 280 хүнээс мэргэжил ур чадвараараа шалгаран Японд нэг сарын сургалтанд хамрагдах эрхийг авч, 2014 оны 09 дүгээр сарын 1-нээс 2014 оны 10 сарын 3 хүртэл арлын орныг зорино. Хоккайда муж нь Монголын эрс тэс уур амьсгалтай төстэй цаг агаартай.

Дадлагажигчид Хоккайдагийн Ойн аж ахуй, Андогийн мод үржүүлгийн талбайд туршилтын дадлага хийн, Осака аж ахуй, Манабэ цэцэрлэгт туршлага судлах юм

Дадлагажигчид Хоккайдагийн Ойн аж ахуй, Андогийн мод үржүүлгийн талбайд туршилтын дадлага хийн, Осака аж ахуй, Манабэ цэцэрлэгт туршлага судлах юм. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тус төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, сургалтанд хамрагдсан суралцагчдын дадлага хийх талбай, тарих модны үрийг бэлтгэх шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг хариуцан ажиллаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ногоон байгууламжийн хоёр цэцэрлэгчин тус сургалтанд хамрагдаж Хоккайдо мужийн ногоон байгууламжийн туршлагаас суралцахаар явж байна. Эдгээр цэцэрлэгчид Монголдоо ирээд мэдсэн сурсанаа ногоон хантаазтануудад зааж сургах юм.

ШИНЭ МЭДЭЭ