2014.06.20
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Лиценз олгодог 54 байгууллага бий

Зочны ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн зарим нэг  асуудлаар тодруулга авлаа.

-Бидний ярилцлагыг хүлээж авсан таньд баярлалаа.

-Баярлалаа.

Хамгийн эхний асуудал бол өнөөдөр нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн Зөвшөөрлийн тухай хууль байна. Хуулийн төсөл үнэхээр аж ахуй нэгжээ  дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд аж ахуй нэгжүүдийг “гарын үсэгний” араас явахыг цөөлөх, газар дээрээ илүү ажиллах ийм төсөл болж чадаж байна уу?

Зөвшөөрлийн тухай хууль хяналтын тухай хуулийг УИХ цаг алдалгүй  батлах ёстой. Эдийн засгийг боймолж байгаа, хувийн хэвшлийг эдийн засагт гүйцэтгэх үүргийг гаргаж ирж чадахгүй байгаа, мөн бизнес дэх төрийн дарамт яг энэ хуулийн асуудал байгаа юм .

174 нэр төрлийн лиценз олгодог тоо 1000 гаруй лиценз болгочихсон. 1000 нь цаашаагаа дэд лиценз болж задардаг.

Одоо мөрдөгдөж байгаа ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 17 чиглэлийн 174 төрлийн лиценз олгох ёстой  байдаг. Монгол улсад ийм хуультай байгаа. Гэтэл амьдрал дээр лиценз олгодог байгууллагын тоо 54 байна.

174 нэр төрлийн лиценз олгодог тоо 1000 гаруй лиценз болгочихсон. 1000 нь цаашаагаа дэд лиценз болж задардаг.

Жишээ нь барилгын тусгай зөвшөөрөл нь цаашаа 12 төрлийн дэд лиценз болж задардаг.  Хуулиар олгогдоогүй лицензийг тухайн байгууллагын  лиценз олгож байгаа албан тушаалтан үзэмжээр нэр төрлийг олшруулдаг асуудал гараад байна. Тусгай зөвшөөрлийг зайлшгүй цэгцлэх шаардлага байгаа юм.

Нэвтрүүлгийн үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?

ШИНЭ МЭДЭЭ