2014.06.06
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Л.Энх-Амгалан: Төр өөрөө байгальд ээлгүй хандахаас татгалзах ёстой

Чуулганы өчигдөрийн үдээс хойшхи хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан Л.Энх-Амгалан гишүүн асуулт асууж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Ажлын хэсгийн гишүүд хариултын хамт хүргэж байна.

Л.Энх-Амгалан: Төр өөрөө ногоон болох шаардлагатай

“Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих юм байна. Үүнийг хэрэгжүүлэх эх үүсвэрт хэчнээн хөрөнгө шаардлагатай вэ. Хөтөлбөрт тусгасан  ногоон ажил эрхлэлтийг дэмжинэ гэдэгт юуг ойлгох вэ. Шведийн загвараар ой, байгалиа зүй зохистой ашиглаж, хамгаалахдаа ажлын байр олноор бий болгох боломжтой адил гэж ойлгож болох уу. Ногоон ажлын байр гэдэгт зөвхөн ойн цэвэрлэгээ хийх юм уу. Ер нь төр маань өөрөө ногоон болох шаардлагатай шүү дээ” гэж асуулаа.

Г.Баярсайхан: Энх-Амгалан гишүүн төр өөрөө байгаль сүйтгэдэг гэж чухал асуудлыг хөндөж байна. Монголын төр байгалиа хамгаалах бодлого барьж ажиллаж байгаа. Үүний тод жишээ бол Урт нэртэй хууль

Ажлын хэсгийг төлөөлөн Байгаль орчны сайд С.Оюун хөтөлбөрийн талаар тайлбар хийсэн бөгөөд “Зардал гэхээс илүү бодлогын тухай асуудал байгаа юм. Жишээ нь, хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих зэрэгт Барилга хот байгуулалтын яамны бодлого гаргана гэсэн үг” гэв.

ШИНЭ МЭДЭЭ