УИХ-ын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.05.28
Барилга, Хот байгуулалт

Хөрөнгө оруулагчдад яаж найр тавьдгийг яруу тодоор харуулна

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд” барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлах, түүнчлэн импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээр тусгасан. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуульд “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж болно” гэж заасан боловч Татварын ерөнхий хуулийн 3.2-т “татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэсний дагуу холбогдох татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.

Иймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн оруулж ирж буй импортын бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд Ч.Улаан илтгэлдээ дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан

Тогтворжуулалтын гэрчилгээ авсан, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн тухай ойлголтын зааг ялгааг төслийн хэлэлцүүлгийн шатанд ойлгомжтой болгож, тодорхой зааж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн.

 Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

ШИНЭ МЭДЭЭ