Тариалан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.04.09
Орон нутгийн хөгжил

Тариалан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Тариалан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг Төрийн ордонд хүлээн авч, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахууллаа. Эдгээр төлөөлөгчид Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, Орон нутгийн төсвийг иргэдийн саналд тулгуурлан зарцуулах, Санхүүгийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй ил тод байлгах зэрэг олон сэдвээрзохион байгуулагдсан  сургалтуудад хамрагдсан байна.

Хөдөө орон нутгийн иргэдийг төлөөлж байгаагийн хувьд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, хууль эрх зүйн талаар мэдээлэл, мэдлэгийн түргэн шуурхай авах нь эргээд орон нутгийн хөгжил, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй тосож үйлчлэхэд чухал шаардлагатай гэж ИТХ-ын тэргүүлэгч үзэж байна.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзах үеэр Тариалан сумын нийт иргэд  Жишиг сум төсөлд хамрагдах хүсэл маш их байгаа. Шаардлагагыг нь ч хангаж байгаа. Харин ямар нэг улс төр, танил тал, албан тушаал битгий нөлөөлчихөөсэй. УИХ-ын гишүүний хувьд энэ асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тус сумын Ар тархи багийг Цахилгаан эрчим хүчээр хангах агаарын шугамын 104,0 сая төгрөгийн хөрөнгийг Эрчим хүчний сайдад уламжлан шийдвэрлүүлснийг Иргэдийн төлөөлөгчдөд мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ