УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.03.13
Орон нутгийн хөгжил

Төрөөс цаатан иргэдэд олгож буй дэмжлэг цагаа олсон ажил болж байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн цагаан нуур сумын баруун тайгын цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцлаа.

Энэ үер цаатнууд төрөөс мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн нь амьдралд багагүй дэмжлэг болж байгааг онцолсон байна.

 Хөвсгөл аймгийн цагаан нуур сумын баруун тайгын Цаатнууд улсад ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир улсаас олгох тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй байсан юм. Харин саяхнаас халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болжээ. Өнгөрөгч оны зургадугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны хүүхдэд хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн нь цаатан иргэдийн өрхийн орлогод сайнаар нөлөөлж эхэлжээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Цаатан иргэддээ МУ-ын засгийн газраас сар бүхэн 130.600 төгрөгийн  тэтгэлэг олгодог болсон. 18 нас хүрсэн хүүхдэд 65 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог.

Цаатан иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа эмчид тухайн сарын цалингийн 40 хувьтай тэнцэх урамшуулал олгодог бол, малын эмчид мөн урамшуулал өгч, хоёр жил тутамд эмч нарын унааг шинэчлэх гэх мэт Цаатан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх талаар анхаарч ажиллаж байгаа.

Иргэд сэтгэл хангалуун байгаа юм байна. Өнөөдөр цагаан нуур суманд 1400 гаруй цаа байна. Нийт 60 орчим цаатан өрх байгаа юм.

Хөвсгөл аймгийн цагаан нуур суманд 2013 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар нийт 317 уйгар иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн жилүүдэд холбоо харилцаа сайжирч улс орны мэдээ мэдээллийг авдаг болсон талаар яриад, цаатан хүүхдүүдийн сурах орчныг сайжруулж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас хүсч байлаа. 2003 онд 600 орчим цаа буга тоологдож байсан бол 10 жилийн дараа гэхэд энэ тоо 2.3 дахин нэмэгдсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ