УИХ-ын ги­шүүн Ж.Эрдэнэбат
2014.03.07
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэчүүд хүндхэн хавартай золгож мэдэхээр байгаагаа МАН-ын дарга М.Энхболдод дуулгав

Сэлэнгэчүүдийн амьжиргааны гол эх үүсвэр газар тариалан. Үүгээрээ ч олон брэнд бүтээгдэхүүнтэй.

Хаврын тариалалтын   газар шорооны ажил эхлэх болсон энэ үед шатахууны үнэ нэмэгдсэн, 100 мянган тонн улаан буудайг гаднаас импортоор авах болсноор тариаланчдын нөр их хөдөлмөр үнэгүйдэж байна хэмээн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзах үед тариаланчид  бухимдав.

Тиймээс энэ асуудлыг эрх баригчдад уламжилж, асуудлыг шийдвэрлэж өгөхийн төлөө ажиллахыг хичээнгүйлэн хүссэн юм.  Мөн Сэлэнгэ аймгийн  Сайхан суман дахь   Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хаалгаа барьжээ.  Сайхан сум  10 мянган хүн амтайгаас  900 гаруй нь  цементийн  үйлдвэрт ажиллаж, амь амьжиргаагаа залгуулдаг.

Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байж,  үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүний гол шалтгаан нь урд хөршөөс  хямд үнэтэй цемент нийлүүлж, дотоодын зах зээлийг булаасантай холбоотой ажээ.Ийнхүү сэлэнгэчүүдийн хувьд эрх баригчдын буруу бодлогын уршгаар хүндхэн хавартай золгож мэдэхээр байна. Энэ тухайгаа ч МАН-ын даргад уламжиллаа.

ШИНЭ МЭДЭЭ