Монгол улсын өр ДНБ-ий 70 хувьд хүрээд байна
Манай Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувьд хүрсэн. Төр, хувийн хэвшлийн өр нийлээд долоон тэрбум ам.долларт хүрч, хүссэн хүсээгүй бид төсвөө чангалах цаг ирээд байна.
Дээр нь “Жаст” групп олон овоотын ордыг түшиглэн өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Стандарт банкнаас том зээл авсныг “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан. Сая тус улсын дэд ерөнхийлөгч 400 сая ам.долларын өрөө нэхэн айлчилсан нь бидэнд том сануулга болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Монгол улсын их эзэн Чингис хаанаараа овоглосон бондын өрийн эхний 500 сая долларыг 2017 онд төлнө. Тэгэхээр бид энэ жил хийж буй нийт хөрөнгө оруулалтынхаа 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг төлөх байгаа.
Монгол улс бүтэн жилд хийх хөрөнгө оруулалтынхаа 80 хувьтай тэнцэх мөнгийг нэгхэн жилд төлөх нь. Энэ нь эргээд хүндрэл дагуулна гэв. Бонд гарган хөрөнгө оруулалт хийх гэж зээл авч буйг хэн хүнгүй ойлгож байгаа ч асуудлын гол нь зээлээ үр ашигтай зарцуулахад хүндрэл гараад байгаа юм.
Түүнчлэн Ж.Эрдэнэбат гишүүн хэлэхдээ, манай улс өр ярихдаа зөвхөн Засгийн газрынхаа өрийг ярьдаг. Бусад улс орнууд хувийн хэвшил, төрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага, Засгийн газрын бүх өрийг нийлүүлж улсынхаа өрийг ярьдаг.
Бизнесээ, үйлдвэрлэлээ дэмжиж байж монгол улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хурдац гарч ирнэ.
Өнөөдөр их хэмжээний мөнгө олж ирээд цэцэг ургамал тарьж, замаа янзалж болно. Эргээд цэцэгнээсээ, замаасаа мөнгө олж чадахгүй учраас түүнийг яаж төлөхөө эхний ээлжинд бодож үзэх ёстой. Энэ бол ард түмний нураан дээр үүрэгдэнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр төлөх мөнгө.
Зарим нэг хэсгийг нь бизнесээ дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгосон ч энэ нь өчүүхэн бага хэсэг. Ер нь бизнесээ, үйлдвэрлэлээ дэмжиж байж монгол улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хурдац гарч ирнэ гэсэн юм.
Төрийн тавьсан өр хэдийн ДНБ-ий 50 хувьд хүрсэн тул ирэх онд Засгийн газрын авахаар төлөвлөсөн 2,1 тэрбум ам.долларын бонд боломжгүй зүйл болоод байна. 2016 онд засгийн эрх авах намд эдийн засгийн том дарамт ирэхийг эдийн засагчид хэлж эхэллээ.