Төр нь иргэдээ хохироосон шийдвэр гаргаж болохгүй
Ашигт малтмалын шинэ хуулийн төсөл дээр бичил уурхайчдын талаарх зохицуулалтыг хасах нь зүйтэй гэсэн санал яригдаж байсан.
Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өөрийн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Бичил уурхайчид маань тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулах гэж буй хүмүүс. Урьд нь хууль хяналтын, цагдаа цэргийн байгууллага ашиглан хөөж, туудаг. Үүнтэй холбоотой зөрчил, тэмцэл үүсдэг байсан.
Манай аймгийн хэд хэдэн сумдад бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй 1000 гаруй хүн бий.
Манай аймгийн хувьд хэд хэдэн сумуудад нөхөрлөл байгуулан бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, амьдрал ахуйгаа залгуулж буй 1000 гаруй хүн бий. Энэ хүмүүсийг амьдрал ахуйтай, ажил орлоготой болгосон хойноо бид энэ асуудлыг ярих ёстой.
Төр засаг өмнө нь нэг шийдвэр гаргаад иргэд тэрэнд нь арай гэж дасан зохицож байтал дахин өөр шийдвэр гаргаж түүнийг нь болиулаад байвал ард түмэн яаж амьдрах вэ.
Тиймд эрх баригч нар хэрэв ийм шийдвэр гаргах бол эхний ээлжинд тэр хүмүүсийн эрх ашгийг бодох ёстой. Тэгэхгүй төр засаг нь ард иргэдээ хохироосон шийдвэр гаргаад байвал иргэдийн амьдрал улам л доройтно гэлээ.