УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
2013.05.16

Ч.Улаан Л.Энх-Амгалангийн асуултад хариуллаа

Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.

Энэ үеэр гишүүн Л.Энх-Амгалан:

Эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл нь төсвийн тухай хууль болон төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдаатай байх ёстой. УИХ-аас батлагдан гарч байгаа бодлогын бичиг баримтууд уялдаа муутай байна.  

2014-2016 онд хийгдэх хөрөнгө оруулалтыг ямар эх үүсвэр дээр санхүүжүүлэх бэ?, 2014-2016 оны хооронд сум хөгжүүлэх сангийн мөнгө жилийн 24 тэрбум төгрөг байдаг.

УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн төсөвийг төсөвт оруулсан уу энэ бол зайлшгүй хийгдэх шаардлагатай.

Үүнийг засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэмэгдүүлнэ гж зорьсон. Сум хөгжүүлэх сангийн мөнгө цаашдаа хэр хэмжээгээр нэмэгдэх бэ?,  Мөн зээлийн батлан даалтын эх үүсвэр хэр хэмжээгээр нэмэгдэх бэ гэдгийг тодруулах, УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн төсөвийг төсөвт оруулсан уу энэ бол зайлшгүй хийгдэх шаардлагатай.

Тэтгэвэрийн даатгалын шинэчлэлийн асуудал 5.6 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Тэтгэвэрийн даатгалыг шинэчлэх энэ хүрээнд мөнгөжүүлэх асуудал төсвийн хүрээний мэдэгдэлд орсон уу? Гэсэн асуудлуудыг тодрууллаа.

Сангийн сайд Ч.Улаан хариулахдаа:

Төсвийн хүрээний мэдэгдлийг монгол улс эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн үндсэн дээр боловсруулсан. Эдийн засгийн хөгжлийн яам хөгжлийн бодлогоо тодорхойлж үзүүлэлтээ гаргаж өгсөний үндсэн дээр төсвийн мэдэгдэл боловсруулагдсан.

Тиймээс үндсэн чиглэл төрийн мөнгөний бодлого хоорондоо уялдаж байгаа. Зээлийн батлан даалтын сан олон эх үүсвэртэй байдаг. Хувийн хэвшил гадаадын хандивлагчдыг татан оролцуулах хэрэгтэй. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлийг тодорхойлоод төсвийн үндсэн үүрэг тэнцвэрийг хатуу тогтоож өгөх юм.

Энэ хүрээнд багтаж төр засгийн шийдвэрүүд гарах ёстой. Тэгэхгүй бол төсөв санхүүгийн тэнцвэртэй, тогтвортой байдал хангагдахгүй хэмээн хариуллаа. Харин ажлын хэсгийг төлөөлж гишүүн Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэгт дөрвөн яам, бүх сумдад хэлэлцүүлэг хийсэн.

Хэлэлцүүлэгийн үеэр ирсэн 10.000 гаруй саналыг нэгтгэх дунд хугацааны бодлоготой уялдуулах ажил хүлээгдэж байгаа. Гэхдээ төсвийн хүрээний мэдэгдэлд овьект нэг бүрээр хийгддэггүй  ирэх жилийн төсвийн хязгаарыг зааж өгдөг.

(2-р хэсэг)

Эхлээд хязгаараа баталаад дараа нь хязгаарт багтаж ямар хөрөнгө оруулалт хийгдэх бэ гэдэг асуудал ирэх жилийн төсөв хэлэлцэхэд яригдана гэсэн бол Сангийн яамны төсвийн зарлагын хэлтэсийн дарга О.Хуягцогт: Сум хөгжүүлэх санд 2011 оноос жил бүр 24 тэрбумыг олгож байгаа. 2013 оны эцсээр 72 тэрбум төгрөг сумдад сангийн эх үүсвэр болж өгсөн.

2014 оны хувьд улсын төсвөөс олгох сангийн хөрөнгийг буруулахгүй байхаар тогтсон юм. Нийгмийн даатгалын санд үүссэн Улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох төр хариуцах иргэдийн тэтгэвэрт нийтдээ 236 тэрбум төгрөгийн өглөг байна. 2008-2013 оны хугацаанд нийтдээ 174 орчим тэр бум төгрөгийг төлсөн.

Одоогоор 62 тэрбум төгрөг үлдсэн. Тэтгэвэрийн даатгалын тогтолцоо хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч хэрхэн мөнгөжүлэх асуудал давхар яригдана хэмээн хариуллаа.

Энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

УИХ-аар 2014-2016 оны төсөвийн хэлэлцүүлэг батлагдах уу гэдгийг тодрууллаа. Үүнд сангийн сайд хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийн талаар ирэх долоо хоногт эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэхээр бэлдэж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих хэмжээ хязгаарыг төсвийн хүрээний мэдэгдэлээр тодорхойлж байгаа гэдгийг хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ