С.Ганбаатар: Ромын пап бид хоёр нэг өдөр “Хүндэт“ цолтой боллоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.03.06
Улстөр

С.Ганбаатар: Ромын пап бид хоёр нэг өдөр “Хүндэт“ цолтой боллоо

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн албаа өгч, тус байгууллагын хүндэт ерөнхийлөгч болсон. Хэзээ ч салахгүй хэмээж байсан албаа гэнэт өгсөн хийгээд хүндэт ерөнхийлөгч болсноор тус байгууллагын үйл ажиллагаанд ямар байр суурьтай оролцох талаар өөрөөс нь тодрууллаа.

-МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч гэдэг өмнөхөөсөө ямар ялгаатай юм бэ?

-Би хүндэт ерөнхийлөгч болсондоо их баярлаж байгаа. Зарим хүмүүсийн ач буянаар чимэгтэй ерөнхийлөгч боллоо. Надад даяар дурсагдах, далай даян энэ тэр гэсэн чимэг хайрлах болов уу гэсэн чинь "хүндэт" гээд өргөмжилчихлөө. Ромын пап бид хоёр нэг өдөр "хүндэт" цолтой боллоо. Хүндэт ерөнхийлөгчөөр би саяхан сонгогдлоо шүү дээ. Эрхзүйн орчин ямар байх вэ гэдгийг манай МҮЭХ-ны хамт олон гаргахаар ярьж байгаа. Ямартай ч хүндэт ерөнхийлөгчөөр ажиллуулна гэдгээ надад хэлсэн. Харин ёс суртахууны хувьд надад энэ байгууллагаа гэх боломж байгаа гэдэгт одоо ч итгэлтэй байна. МҮЭХ түүхэндээ анх удаа хүндэт ерөнхийлөгчтэй боллоо.

-Нэлээн хэл ам болж байж та МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт албаа өгөх шиг боллоо. Ер нь яагаад танаас энэ суудлыг авах болсон юм бэ?

-Би сонгуульт албаа өгье гэж бодсонгүй, тийм хүсэл ч байсангүй. Миний хамт олон намайг ерөнхийлөгчөөрөө байлгахыг хүсч байсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ерөнхийлөгч байна гэдэг маш том хариуцдага. Энэ том айлын сайн, муу бүгдийг үүрч явдаг хүн. Надад итгэсэн, хүндэлж хайрладаг тэр олон мянган гишүүд, жирийн хүмүүсийн төлөө зүтгэх эрхэм үүрэг байдаг. Миний хувьд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа байгууллагынхаа өмчийн олон газрыг буцааж авсан. Өөрөөр хэлбэл, Үйлдвэрчний эвлэлээс алдагдсан өмчүүдийг эргүүлж авлаа л даа. Тэр дотор хуучин "Хөдөлмөр" нийгэмлэгийн заал байсан юм. Энэ байрыг төдийгүй өөр хэд хэдэн газар өмчилж байсан хүн надтай дөрвөн жил заргалдаж байна.

-Тэр нь хэн юм бэ?

-Нэрийг нь хэлээд яах вэ. Хүмүүс мэдэж байгаа. Тэр хүн Үйлдвэрчний эвлэлийн өмчийг авчихаад, өөрийнх нь гэж итгэчихээд дөрвөн жил заргалдаж байна.  Уг нь тэр өмчүүд жинхэнэ эзэддээ хүрсэн л дээ. Харин үүнд бухимдсан юм байлгүй дээ зайлуул. Тэгээд намайг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Үндсэн хуулийн цэцээс намайг УИХ-ын гишүүнээс гадна, сонгуульт ажлаа хийж болох талаар ямар дүгнэлт гаргахыг мэдэхгүй. Гэхдээ манай байгууллага өөрийн гэсэн дүрэмтэй, түүгээрээ дотоод асуудлаа шийддэг. Гэвч би эцэст нь ажлаа өгөх шийдвэр гаргалаа. Өгөхгүй байж болох ч энэ нь манай байгууллагад муу.

УИХ-ын гишүүн, Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчийн ажлыг хамт хийж байна гээд л нэг нөхөр заргалдаад байдаг, эцэстээ нийгэм даяараа ийм уур амьсгал үүсч мэднэ.

-Хэдий тийм байлаа ч, та МҮЭХ-ны ерөнхийлөгчиин тамгаа хүлээлгэж өгнө гэдэг амаргүй байсан биз?

-Тамга тэмдэг булаацалдаад явж байгаа хүнийг хараад ой минь гутдаг байлаа. Гэтэл энэ байдал өөрт маань тулахад хэцүү гэдгийг нь мэдсэн. Үнэнийг хэлэхэд тамгаа өгмөөргүй л байлаа. Албан тушаалдаа гол нь байгаа юм биш. Маш олон тэмщшйн үр дүн, хийхээр төлөвлөсөн сайхан ажлуудаа гэнэт орхино гэхэд харамсалтай байсан. Энэ шийдвэрийг гаргах гэж олон хоног нойргүй хоносон. Гэхдээ надаас илүү удирдагч болчих олон сайхан хүн манай байгууллагад бий. Тиймээс би эр зориг гаргаж чадах хэрэгтэй. Асашёорюү аварга маань дэвжээгээ орхихдоо юу бодож байсныг зах зухаас нь ойлгоод авсан шүү.

-МҮЭХ-ны шинэ удирдлагад хэр найдвар тавьж байгаа вэ. Таны хэмжээнд хүрч ажиллаж чадах болов уу. Энэ байгууллагын ирээдүйд ямар нэгэн байдлаар сэтгэл зовних зүйл байна уу?

-Зовниод байх зүйл алга. Яагаад гэвэл надаас илүү хүчтэй мундаг миний хамт олон үлдсэн. Өнгөрсөн үед хүмүүс надад ҮЭ-ийг хөл дээр нь босголоо, боломжийн авч явлаа гэж урам хайрладаг байсанд баярладаг. Үүнийг би ганц өөрийн гавьяа гэж боддоггүй. Миний өмнө удирдаж байсан олон хүний нөр их хөдөлмөрийн үр дүн над дээр илэрсэн байж болно. Дээр нь би МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр очихдоо өөрийн баг болгож нэг ч хүнийг гаднаас авч ирээгүй. Үйлдвэрчний эвлэлд ямар их үнэн сэтгэлтэй, потенциальтай, ур чадвартай хүмүүс байдгийг нээж илрүүлсэн.

Тэднийг потенциаль эрч хүчнийхээ хэмжээнд ажиллах боломжоор нь хангасан. Нэг ёсондоо менежмент л хэрэгжүүлсэн байх. Миний хамт олон гайхалтай ажиллана. Мөн би орон тооны бус ч гэсэн хүндэт Ерөнхийлөгчийн хувьд тэдэндээ зааж, зөвлөж, тусална. Үүрэг даалгавар өгөхгүй ч чиглүүлж, туршлагаа хуваалцсандандаа хамт байна. УИХ-ын гишүүн гэдэг хүний төлөө зүтгэх том боломж. Үүнийг дарханчууд, жириин иргэд, үйлдвэрчниихэн надад өгсөн. Нэг ч нам, бүлэглэл, олигархи надад өгөөгүй. Тиймээс хүмүүстээ үйлчлэхэд надад ямар ч цэц, өмчөө алдсан гомдоллогч саад болж чадахгүй.

-МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгсөн болохоор гишүүнийхээ хувьд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа байх. Ойрын үед юунд анхаарч ажиллах вэ?

-Иргэний эрүул мэндийн даатгал дээр эхний үед хүчээ төвлөрүулнэ. Иргэний эрүүл мэндийн даатгал бол эмнэлэг тойрсон тогтолцоо. Улстөрчид эрүүл мэндийн даатгалын мөнгийг улсын төсвийнх юм шиг зарцуулдаг. Үүнийг таслан зогсоож, энэ мөнгийг даатгуулагчид өөрсдөө мэдэж, хяналттайгаар зарцуулдаг болгоно. Энэ эрүүл мэндийн тогтолцоог өвчтөн, даатгуулагчийг тойрсон тогтолцоо болгоно.

Өнөөдөр нэг иргэн эмнэлэгт очиж үзүүлэхдээ өөрөөсөө мөнгө төлөөд, дээрээс нь шоколадны наборын хэрэг гардаг биз дээ. Үүнийг зогсоох цаг болсон. Энэ үзэгдэл эмнэлгийн ажилтнуудын ч буруу биш. Эмнэлгийн менежмент, Засгийн газар, яамны буруу. Сангийн яамны алдаа гажиг. Үүнийг хуулиар засах нь миний үүрэг. Жилийн дараа гэхэд эмнэлгийн үйлчилгээнд гомдолтойиргэнбайхюмболсанхуужилтийг нь хийхгүй, цалингаасаа даатгал төлөхгуй байх эрхийг би даатгуулагчдад өгнө. Тэгж байж л эмч, ажилтан, эмнэлгийн дарга нар эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүсийн өмнө бөхөлздөг болно. Ямар ч үйлчилгээ үзуүлээгүй байж ард түмний мөнгийг хураачихсан байдаг хачин байдлаас сална гэсэн үг.

-Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай Засгийн газар хэлэлцээрийн ширээнд суулаа. Үүнд яах аргагүй таны хувь нэмэр их байгаа?

-Маш том дэвшил гарсан. Монголын ард түмэн хүчтэй дайчин, нэгдсэн дуу хоолойтой байснаараа арчаагүй улс төрийн хүчнуүдийг хоорондоо нэгдэж, ард түмнийхээ талд орохоос өөр аргагүй байдалд оруулсан. Улстөрчид сайндаа парламент, Засгийн газар дээр Оюутолгойн асуудлаар нэгдсэн байр суурьтай байсан юм биш. Ард түмэн тийм байдалд орохоос өөр аргагүй болтол нь шахсан, хүчтэй байсан гэдгийг би хэлж чадна. Энэ асуудлыг хүмүүст ойлгуулахад надад тусалсан, урилгыг хүлээж авч мэтгэлцээнд орсон улстөрчдөд би чин сэтгэлээсээ баярладаг. Мэтгэлцэнэ гэдэг тэдний хувьд хэцүү сонголт байсан байх.

Монгол хүн, монгол хүнээ үзэн ядахгүй байгаасай гэж би маш их хүсдэг. Надад ийм чанар байхгүй нь миний маш том давуу тал. Цаашид яахыг нь харж байна. Энэ хэлэлцээр Монголын ард тумний сайн сайхны төлөө явах нь уу, эсвэл нэг удаагийн хэлэлцүүлэг болоод өнгөрөх нь үү. Хэрэв тэгс ингэсхийгээд өнгөрвөл би хатуу тэмцэнэ. Олон улсын шуухэд Оюутолгойн усны ашиглалтын талаар, Монгол Улсын говийг цөл болгох вий гэдэг талаас нь асуудал тавина. Монголын ард түмэнд ашиггүй гэрээ гэдгээр Олон улсын шүүхэд хандахаар бэлтгэл ажлаа базааж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ