МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.04
Гадаад харилцаа

О.Саранчулуун: Манай улсын элчин сайдын яам, консулын газар гадаад улсад эмчилгээгээр явж байгаа иргэдэд ямар бодлого баримталдаг вэ?

УИХ-ын чуулганы /2025.07.04-ний өдрийн хуралдаанаар "Барбадос, Эсватини,Тринидад ба Тобаго, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Монгол Улсад эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулдаг гадаадад эмчлүүлдэг нэр төрлийн эмчилгээнүүд байгаа. Үүнийг Монголд эмчлэх боломжгүй учраас гадагшаа явж эмчлүүлдэг. Монголд эмчлүүлэх боломжтой ч гэсэн арга мухардаад гадагшаа явдаг эмчилгээ хайдаг хүмүүс олон байдаг. Солонгос руу олон хүмүүс явдаг. Хятад, Тайланд гэх мэт орнууд руу явдаг. Нөгөө талаас харахаар гадаадад байгаа Монголын элчин сайдын яамны үүргийг консулын туслалцаа үзүүлэх, эмчилгээ авч байгаа хүмүүст зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, тэдний бүртгэл хяналтыг хийх, мэдээлэл өгөх, чиглүүлэх асуудал дээр тодорхой статистиктай, тоотой мэдээлэл  байдаг уу? Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг харахад тэнд байдаг Өвөр Монгол, Хятад ч байдаг юм уу зуучлуулаад зарим нь луйвардаад, заримдаа буруу чиглүүлээд хохирол учруулж байгаа маш их асуудлууд байдаг. Өнөөдөр 2 улсын дипломат гэрээний талаар ярьж байгаа боловч гадаад улсад байгаа манай улсын элчин сайдын яам, консулын газар үүрэг оролцоо, анхаарал дутмаг байдаг юм болов уу гэдэг сэтгэгдэл, хандалтууд маш их байдаг. Үүнд ямар статистик гардаг вэ? Ямар бодлого баримталдаг вэ? Монголчуудын хувьд их яваад байгаа, зардал мөнгөний хувьд төлж болохуйц энэ орнууд дээр шийдэж, сайжруулж байгаа зүйл байна уу? 

 Түүний асуултад Б.Батцэцэг сайд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ