МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Барбадос зэрэг хэд хэдэн улстай дипломат харилцаа тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ
2025.07.04
Гадаад харилцаа

"Барбадос зэрэг хэд хэдэн улстай дипломат харилцаа тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.07.04-ний өдрийн хуралдаанаар "Барбадос, Эсватини,Тринидад ба Тобаго, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуулийн төслийг танилцууллаа УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох шийдвэрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 онд гаргасан.

Энэхүү шийдвэрийн мөрөөр өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, мөн хамгийн сүүлд Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан.

Манай дотоодын хууль тогтоомжийн дагуу улс тус бүр дээр дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоол батлуулах шаардлагатай. Ингэснээр манай улсын НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжинэ гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай” тогтоолын төслийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” тогтоолын төслийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Х.Жангабыл “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” тогтоолын төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ