2025.07.03
Эдийн засаг, Худалдаа
Х.Булгантуяа: Зээлийн хүүгээ бууруул гэхээр л хамгийн түрүүнд ахмадын тэтгэврийн зээлээр л оролдоод эхлэх юм
УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Зээлийн хүүгийн асуудал бол манай иргэдийн хамгийн их бухимдаж байгаа асуудлын нэг. Лхагваа ерөнхийлөгч өө өмнөх парламентад бид нар зээлийн хүүг бууруулах стратеги гэж баталж байсан. Үүнийг манай СЗХ-ны Жадамбаа дарга, Монголбанкны Лхагваа ерөнхийлөгч нар оролцоод баталж байсан. Үүний хэрэгжилтийг та бүхэн юу гэж харж байгаа юм? Энэ зээлийн хүүгийн стратеги уг нь биелсэн бол зээлийн хүү буурах ёстой байтал бүүр эсрэгээрээ өсчихлөө. Тэгэхээр одоо үүнийхээ хэрэгжилтийг та бүхэн хэн нь хаана ямар алдаа гаргав аа? Улсын төсөв хэт тэлээд байна. Зээлийн хүү инфляц дээр байна. 32 их наядын бараг 3-ны 1 нь импортыг өдөөж байгаа. Мэдээж инфляц дээр нөлөөлж байгаа байх. Тэгэхдээ төсвийн санхүү,төсвийн тогтвортой байдлын зөвлөл,санхүүгийн зөвлөл хуралдаад энэ бүгдийг бас харж байх ёстой биз дээ. Өнгөрсөн жил2 удаа та бүхэн бодлогын хүүгээ бууруулаад зээлийн хэмжээ нэлээн огцом нэмэгдээд араас нь инфляц нь эсрэгээрээ нэмэгдээд магадгүй зээлийн хүүг бууруулахад зээл авдаг хэдэн том ААН-үүдэд ашигтайгаар байж магадгүй.
Хоёрдугаарт зээлийн хүүгээ бууруул гэхээр л хамгийн түрүүнд ахмадын тэтгэврийн зээлээр л оролдоод эхлэх юм. 20, 30 их наядаар яригдаж байгаа зээлүүд дотор жоохон мөнгө байна лээ шүү дээ. Хамгийн бага үр дагавартай дээрээс нь нэмээд хамгийн бага хэмжээтэй ахмад настай хүн бол тэтгэврийн зээл авч байна гэдэг бол үнэхээр амьдралд нь шаардлагатай болоод л авч байгаа. Нийгмээр бухимдаад байна. Учир нь зүгээр байсан юмыг муутгаж хаячхаад одоо буцаад нэг байранд нь оруулсныгаа юм хийчихсэн юм шиг битгий пи-ар даад бай гэж шүүмжлээд байх шиг байна.
Түүний асуултад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ



БЗД-Т ШИНЭ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
2025.06.06

“БИД ЭМЭГТЭЙЧҮҮД” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
2025.05.21


