МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Мөнхтуяа:  Хөдөө, орон нутагт ажиллаж буй багш, ажилтнуудын 5, 3 жилийн тэтгэмжийг наадмаас өмнө олгуулах шаардлагыг хүргүүлжээ
2025.07.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ц.Мөнхтуяа: Хөдөө, орон нутагт ажиллаж буй багш, ажилтнуудын 5, 3 жилийн тэтгэмжийг наадмаас өмнө олгуулах шаардлагыг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүллээ. Тэрээр,  Улсын Их Хурлын гишүүний нэр дээр боловсролын салбарын багш, ажилтнуудаас болон боловсролын салбарын мэргэжлийн, бие даасан үйлдвэрчний эвлэл болох Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирсэн саналыг үндэслэн танд энэхүү шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т "Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:", 13.3.3-т "сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;" гэж заасан байна.

Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "Журам батлах тухай" 104 дүгээр тогтоолыг гаргасан байх ба түүний хавсралтаар "Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг баталжээ.

Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3, Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмаас тус тус үзэхэд мөн хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтнууд болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан ажилтанд эхний 5 жил /60 сар/ болон дараагийн 3 жил /36 сар/ нь гүйцмэгц зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан багшид 5 жил /60 сар/ нь гүйцмэгц 10 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор заагдсан байна. Энэхүү тэмгэмжийг тэтгэмжийг наадмаас өмнө 2025 оны 7-р сарын 9-ний дотор олгуулах шаардлага"-ыг хүргүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ