2025.07.03
Эдийн засаг, Худалдаа
М.Нарантуяа-Нара: 126-н гишүүнтэй УИХ өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлье!!!
УИХ-ын чуулганы 2025/07/03ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Засгийн газраас 2025.06.19ний өдөр өргөн мэдүүлсэн " Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
УИХ-ын гишүүддээ урилга дэвшүүлэх гэсэн юм. Өнөөдөр бол Эх орон, иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө тангараг өргөсөн 1 жмилийн ой болж байна. Нийт гишүүддээ баяр хүргэе. Үүсгэн байгуулагдсанаас хойш энэ парламент хэмнэлт, таналтыг Засгийн газар, яам агентлагуудаас шаардаж, шахсаар ирсэн.Харин энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхэлье гэж дуугарахгүй байгаад гайхаж, эгдүүцэж байна. Тийм учраас үүн дээр шүүмжлэлтэй хандмаар байна. УИХ-ын 126 гишүүн бүрд сар бүрийн цалин, зөвлөх, туслахын цалин. Хот доторх унааны мөнгө 940 мянган төгрөг өгч байгаа.Мөн төсвийн 23 сая орчим төгрөг. Энэ мөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй байгаа УИХ-ын гишүүд байна. Тийм учраас би шүүмжлэлтэй хандаж байна. Зарим УИХ-ын гишүүд өрөө дүүрэн ах, дүү нараа цалингийн зардлаар тэжээж байгаа хүмүүс ч гэсэн байна. УИХ-ын гишүүдийн сар бүрийн төсвийг бүрэн байхгүй болгож танаснаар сар бүрийн 2.8 тэрбум төгрөг, жилд 35тэрбум төгрөг хэмнэж үлдсэн 3 жилийн хугацаанд 100 орчим тэрбум төгрөгийг хэмнэж татвар төлөгчдийн өмнө буян болох боломж байна. Гадаад явж үздэг эсхүл ах, дүү амраг садангаа цалинжуулдаг ийм мөнгө байлгахын эсрэг уриалга дэвшүүлж байна. Бусдыг хэмнэ, тана гэж шаарддаг энэ мөнгөө бид нар өөрсдөө хэмнэе.
2024 оны төсвийн гүйцэтгэл дээр 9 их наядын зөрчил гарсан гэж сошиалаар яваад байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гэж байна. Энэ хоёрын аль нь үнэн юм бэ? 9 их наядын зөрчил гэдэг нь алдагдал юм уу эсхүл хулгай юм уу? үүнийг тодруулж өгнө үү?
ШИНЭ МЭДЭЭ


