2025.06.27
Эдийн засаг, Худалдаа
Л.Соронзонболд: Төсвөө бүрдүүлдэг аймгуудын төсвийг ямар зарчмаар хуваарилах вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Төсвийн тодотголыг дэмжиж байна. Өөрсдөө төсвөө бүрдүүлдэг орон нутгийн төсөв дээр ямар зарчим баримталж байна вэ? Жишээ нь Дорнод аймагт төсвийн зардлыг нь 9 тэрбум төгрөгөөр бууруулаад орлогын төлөвлөгөөг нь 1тэрбум төгрөгөөр бууруулсан байна.Улс орны хэмжээнд уул уурхайн салбар унаж байгаа.Тэгэхээр тухайн орон нутгийн уул уурхайгаас оруулж байгаа орлого, хувь хүний орлогын албан татварын орлого багасна. Ингээд үзэхээр орлогыг нь 1 тэрбум төгрөгөөр, зардлыг нь 9 тэрбум төгрөгөөр бууруулахаар пропорцын хувьд болохгүй байна. Үүн дээр тайлбар өгнө үү?
Зарим аймаг нь уул уурхайн орлого өндөр байгаа. Зарим нь уул уурхайгүй аймаг байгаа. Тэгэхээр үүнийг харгалзаж үзэх ёстой. Уул уурхай унаж байгаа үед орлого нь орж ирэх нь хэцүү биш үү.
Түүний асуултад, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын зарлагын хэлтсийн дарга Л.Бат-Эрдэнэ хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ


