
2025.06.30
Улстөр
"Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих” лобби бүлэг байгуулах санаачилга гаргалаа
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Монгол Улсын иргэд тэгш хүртэх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид тунхагласан. Тийм ч учраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд баталсан.
Хууль батлагдаж, хэрэгжиж байгаа нь сайн хэрэг боловч, цаашид сайжруулах зүйл байгаа нь мэдээж. Дэлхий дээр маш олон сангууд бий. Сайн жишиг болохуйц сангуудыг ч бид судалдаг. Норвегийн сан, Сингапурын сан гэх мэт.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн нэг болох хяналт тавих үндсэн үүргийнхээ хүрээнд "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих” бодлогын дэмжлэг үзүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих лобби бүлэг байгуулах санаачилга гарган УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг иргэд сонгогчид, олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, олон нийтийн хяналт, оролцоо, дэмжлэгийг сайжруулах, нийгэм дэх олон талт ойлголт, байр суурь, ашиг сонирхлын харилцан ойлголцлыг бий болгох замаар Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг дэмжих, хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, хуримтлалын шинэ эх үүсвэрийг тодорхойлох замаар сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх болон сангийн үйл ажиллагааг улам илүү үр ашигтай, тогтвортой байлгах чиглэлээр парламентын бодит, байнгын дэмжлэгтэй байлгах зорилгоор цаашид манлайлан ажиллах болно.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: