
2025.06.27
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Х.Нямбаатар: Зөвшөөрөлгүйгээр явган хүний зам сэтэлж дулааны шугам засаж байна
Жил бүр халуун ус хаах хуваарь гаргаж байгаад л дулааны шугам засах ажлууд хийгддэг. Нийслэл зүгээр зам засварын ажил хийгдсэний дараа эрчим хүчний дулааны шугамын засвар үйлчилгээ хийхдээ шинэчлэн засварласан явган хүний замыг ухаж төнхөөд шаардлага хангахгүй гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болоод байгаа асуудлыг хөндөж байгаа. Энэ нь эргээд зассан зам цөмрөөд хэмхэрдэг байдал руу оруул байгаа онцолж байна.
Хотын дарга Х.Нямбаатар "Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Тухайн хэсэгт авто зам, явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтлэн нөхөн сэргээлтийг өөрсдөө хийсэн бөгөөд нийслэлд хүлээлгэн өгөөгүй. Тухайн эвдэрсэн авто зам, явган хүний замыг дулааны шугамын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна" гэв.
ШИНЭ МЭДЭЭ

