МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДОРНОД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025.06.21
Орон нутгийн хөгжил

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДОРНОД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг хүүхдийн өмнө үүрэг хүлээгч байгууллага, албан тушаалтнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, хүүхдийн хөгжлийн сайн жишгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион Дорнод аймагт зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нарын хамтаар Дорнод аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Ш.Ёл, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Биеийн тамир, спортын газар, “Хүүхэд – Эрдэнэ” төслийн зохицуулагч Д.Ундраа, “Хүн болох багаасаа” төслийн байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Бүжин, багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна.

Дорнод аймгийн хувьд орон нутгийн төсвийн дэмжлэгээр хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн дугуйлан, сургалтыг тогтмол зохион байгуулж буй нь жишиг болохуйц сайн туршлага бөгөөд энэхүү сайн туршлагад тулгуурлан хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаараа онцлог юм.

ШИНЭ МЭДЭЭ