2025.06.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ц.Мөнхтуяа: Боловсролын сайдад яаралтай арга хэмжээ авч огцруулахыг монголын мянга мянган багш нар шаардаж байна
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
ЭЕШ-тай холбоотой ганцхан асуулт асууя. Г.Занданшатар сайдаа, биднийг нарыг өнөөдөр санадал шинэрээний асуудал ярих хооронд ЭЕШ болж өнгөрлөө. Хагас сайн өдөр дууссан. Үүнд 42 мянган суралцагч шалгагдсан. Угшалгалт нэлээн хуудуутай, нэлээн асуудалтай болж өнгөрсөн гэдгийг Г.Занданшатар сайд мэдэж байна уу? мэдээлэл авсан уу гэж асуумаар байна. П.Наранбаяр сайд бол ХМХ-ээр өөрийгөө өмөөрч, арьсаа хамгаалсан мэдэгдлүүд маш олон удаагийн давтамжтайгаар хийж байна. Нийгмийг талцуулж байна. Монголын ирээдүйн төлөө их хурлын гишүүд бид дуугарч, дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Энэ асуудлыг гаргасан Боловсролын сайдад яаралтай арга хэмжээ авч огцруулах хэрэгтэй гэдгийг Монголын мянга мянган багш нар шаардаж байна аа. Гүйцэтгэлийн үнэлгээ, ЭЕШ гээд бүгдийг нь самраад хаячихлаа. Энэ бол бодитой үнэн шүү. Монголын багш нар бүгдээрээ дуу нэгтэй байна. Багш нарын үйлдвэрчний холбооны групп дээр П.Наранбаяр сайдыг огцрохыг шаардаж байгаа. Тэгэхээр энэ асуудалд манай Ерөнхий сайд ямар бодолтой, ямар зарчимтай байх вэ гэдгээ ард иргэддээ хэлж өгөөрэй гэдгийг хүсмээр байна.
Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар, Боловсролын сайд П.Наранбаяр нар хариуллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр: