МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“ШИЛДЭГ АХЛАГЧ” АНХНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025.06.16
Хууль, эрх зүй

“ШИЛДЭГ АХЛАГЧ” АНХНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан алба хаагчдад анхны “Шилдэг ахлагч” хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа (2025.06.16) боллоо.

Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл гардуулж хэлсэн үгэндээ “Энэ онд тохиож буй Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах, дотоодын аюулгүй байдлыг хангах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулан ажил үүргээ нэр төртэй хашиж буй алба хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, анхны “Шилдэг ахлагч” шагналыг гардуулж буйдаа баяртай байна. Ажил үүрэг тань ямагт ард иргэддээ ээлтэй байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж яваарай. Та бүхэндээ ажлын амжилт хүсье” гэлээ.

"Шилдэг ахлагч" хүндэт тэмдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл санаачлан олгож буй бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт алба хаагчдын 70 гаруй хувийг эзэлдэг ахлагч бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах зорилготой шагнал юм.

ШИНЭ МЭДЭЭ