
2025.06.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Их тэнгэрийн аманд сүндэрлэн босч буй Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн үйл явцтай танилцлаа
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өчигдөр /2025.06.19/ Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Их тэнгэрийн аманд сүндэрлэж буй Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт 6.6 га талбайд баригдаж буй уг музей нь 45 мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилга байгууламжтайгаар Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд хэмжээгээр долоодугаарт эрэмбэлэгдэх юм.
Шинэ музей нь нийт 12 төрлийн үзүүлэнгийн танхимтай бөгөөд 540 автомашины зогсоол, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдсэн. Уг төслийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ерөнхий гүйцэтгэгчээр “Содон Номин Констракшн” ХХК ажиллаж байна.