Д.Амарбаясгалан: УИХ-ын чуулганы танхимд футболк өмсөхийг хориглож байна!
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.19/-ий хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүний Санамж бичигт заасан заалттай холбоотой дараах мэдээллийг өгч, мэдэгдэл хийлээ.
Нэг санамж уншиж танилцуулъя. Манай УИХ-ын гишүүд шинэ гишүүний сургалтад хамрагдаад тус бүр санамж бичиг авсан байгаа. Гишүүн болгонд энэ санамж бичиг өрөөнд нь, хавтсанд нь, цүнхэнд нь, ширээн дээр нь байж байх ёстой болов уу гэж бодож байна. Мэдээж санал санаачилгууд гаргаад түүнийгээ олон нийтэд хүргэхээр явж байгааг цаашид дэмжинэ. Санамж бичгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцогч дараах санамжийг баримтална аа гэж байгаа юм.
Нэгдүгээрт, хуралдааны танхимд Үндэсний болон албаны хувцастай нэвтэрч өөрт хамааралтай хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан албан хаагчийн заасан дугаар бүхий суудалд суух гэдэг ийм Санамж бичиг байгаа гэдгийг та бүхэндээ хэлье.