
Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын сангаас алдагдсан 53 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж чадлаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газарт “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд”-ын албыг 11 сар хашиж үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.
Тэрбээр өнгөрсөн 11 сарын хугацаанд ажиллахдаа 1992 оноос хойш батлагдсан нийгмийн хамгааллийн салбарын бүх хууль, журмын давхардал, хийдлийг цогцоор нь шинжлүүлж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт анх удаа системийн шинжилгээ хийлээ. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, алдаа дутагдалд үндэслэн хуулиудын харилцан уялдаа холбоог сайжруулан, боловсруулж УИХ-ын чуулганд өргөн барихаар бэлдээд байгаа юм.
Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ уриан дор зохион байгуулж, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд, өөрийгөө хөгжүүлэх сайн хөтөлбөр бүхий зуслантай байх ёстой гэдэг бодлогыг нийгмийн анхаарлын төвд оруулсан.
Энэ 11 сарын хугацаанд Нийгмийн хамгааллын хууль болгон тус тусдаа, хоорондоо ямар ч уялдаагүй байсныг нэгтгэх ёстой юм байна гэдгийг олж харсан. Үүний дагуу Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлэх ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ, Тэтгэврийн реформ, халамжийг үр дүнтэй хүргэх, бодлогыг цэгцлэх НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ,
Нэг биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болох ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, Халамж эзэндээ хүрч, үр дүнтэй хэрэгждэг болох НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА,
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ тэнцвэржүүлэхээр ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, Урьдчилан сэргийлэлт, даатгал, нөхөн сэргээх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА зэрэг тогтолцооны шинэчлэлийн хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болгосон байгаа аж. УИХ-ын гишүүний хувиар эдгээр хуулиудыг батлуулах ажлын хэсгийн ахлагчаар гардаж ажиллах юм
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС АЛДАГДСАН 53 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ чадлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон даруй НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛДАГДСАН МӨНГИЙГ ОЛЖ АВАХ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ ЭРСДЭЛД ОРУУЛСАН буруутай этгээдийг тогтоолгохоор АТГ, ПРОКУРОРТ албан ёсоор гомдол гаргаж ажилласныг та бүхэн сайн мэднэ. Үр дүнд нь НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС АЛДАГДСАН 53 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ чадлаа.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг системийн нөлөө бүхий 4 банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулж, 105 тэрбум төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүллээ. Энэхүү банкуудтай байгуулсан гэрээний дагуу 5 дугаар сарын хүү болох 8.6 тэрбум төгрөгийг хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулаад байна.
Даатгуулагч бүр “ХАГАС ХУРИМТЛАЛЫН НЭРИЙН ДАНС”-тай болж, Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая иргэн “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болж нийт 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүсгэлээ.
УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. 2024 оноос 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах орон тоог тогтоож, өнөөдрийн байдлаар 651 нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн. Ингэснээр энэ салбар 2000 орчим ажилтантай болж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны хурал “ДОНОРУУДЫН УУЛЗАЛТ”-ыг анх удаа зохион байгуулж олон улсын байгууллагуудаас дан ганц хандив, буцалтгүй тусламж хүлээлгүй үр ашигтай зээл авч, бодлогуудаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон.
Хуримтлалын санд 2024 онд төвлөрсөн мөнгөн хөрөнгөнөөс 480.2 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт хөрөнгө орууллаа
Үндэсний орон сууцжуулалтын хорооны дэд даргаар томилогдож, Хуримтлалын санд 2024 онд төвлөрсөн мөнгөн хөрөнгөнөөс 480.2 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт хөрөнгө орууллаа. Тус мөнгөн эх үүсвэрээр нийслэлд 2,149, орон нутагт 2,009 нийт 4,158 иргэн ипотекийн зээлд хамрагджээ. Ипотекийн зээлийг тогтолцооны шинэчлэлийг эхлүүллээ.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэх “JOB CENTER” төвийн 6 салбарыг Улаанбаатар хотноо нээлээ. Цаашдаа “JOB CENTER” төвийг улсын хэмжээнд 30-ыг нээж үйл ажиллагааг нь идэвхжүүлэхээр болсон. Тус төв хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдээ харж буй ээжүүд, ахмад настан зэрэг бүх хүнийг УР ЧАДВАРТ НЬ нийцсэн ажлын байранд зуучилж эхлээд байна.
Монгол Улсад 2024 онд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгдэж, 224 мянган хүн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлд орсных нь дараа биш урьдчилан сэргүүлдэг, эрх ашгийг хамгаалдаг, нөхөн сэргээдэг үйл ажиллагааг цогцоор нь явуулах ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ эхлэлийг тавилаа.
ГБХНХЯам нь иргэдэд үзүүлж буй нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг орчин үеийн технологид суурилан, улам хялбар, үр дүнтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Энэхүү шинэчлэлдээ ИХ ӨГӨГДӨЛ-ийг боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна. Шинэчлэлийг хэрэгжүүлснээр:
Салбар тус бүрт бий болж буй мэдээллийг нэгтгэн ашиглаж, хөдөлмөрийн зах зээлийг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хиймэл оюунд тулгуурлан, илүү оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ. ИХ ӨГӨГДЛИЙН боловсруулалт нь нийгмийн хамгааллын үйлчилгээг танд хурдан, хүндрэлгүй хүргэх гол хөшүүрэг болж өгөх юм.
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ болж Их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөвлөлтийг мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой уялдуулан үндэсний хөдөлмөрийн зах зээлийн их өгөгдлийн платформыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгууллаа
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрыг татан буулгаж Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт шилжүүлэн төрийн албаны давхардлыг арилгаж, төрийн байгууллагын чадамж, бүтээмж,үр дүнг дээшлүүллээ.
2025 оныг ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарлаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлт, бизнесийг нь дэмжих, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, нийгмийн хандлагыг сайжруулах 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ мэтчилэн асуудал бүрийг дотор нь орж ажиллахыг хичээсэн 11 сарын хугацаа байлаа. Төрийн ажил гэдэг хэл ам их гарахаас айгаад суух биш алдаа оноотой ч урагшаа алхаж, алдаагаа засаж, тогтолцооны гажуудлыг дор дор нь шинэчилж явах ёстой гэж боддог. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хамт олондоо, удирдлагын багтаа эхлүүлсэн “Шинэчлэлээ заавал үргэлжүүлээрэй" гэж хичээнгүйлэн захиж байна.