Н.Алтаншагай: Иргэд насаараа нийгмийн даатгал төлөөд тэтгэвэртээ гардаг ч, өгөөжөө хүртэж чадахгүй байгаа, үүн дээр ямар шийдэл гаргаж ажиллах вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай дараах байр суурийг илэрхийллээ.
ГБНХХ-ын сайдаас 2,3 тодруулга асуух зүйл байна. Өнөөдөр иргэдийн хүсэж байгаа хамгийн их хүлээлттэй асуудлуудын нэг нь нийгмийн хамгааллын, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар иргэд ААН-үүд яг чих тавин хүлээж байна. НДШ-ийг бууруулах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Тухайлбал НДШ-ийг хэт өндөр байна гээд 2023 онд D.Parliament дээр санал асуулга явуулсан8 105 мянган хүн бууруулах талаарсаналаа өгч, асуудал дээр нийгмийн анхааралд орсон гэж ойлгож болно. НДШ-ийн хувь хэмжээ өндөр байх нь сангийн орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө одоохондоо үзүүлж байгаа. Алсдаа нь өөрөө хөдөлмөрийн зах зээлд ажиллагсдын тоо буурах, даатгуулагчдын тоо буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байгаа.
Иргэд насаараа 20,30, 40 жил хөдөлмөрлөөд тэтгэвэртээ гарч байгаа. Гэтэл нийгмийн даатгал төлсөн бодит үр шимээ иргэд хүртэж чадахгүй байгаа. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт богино үүн дээр ямар шийдлийг та ажил хэрэг болгох вэ? Өнөөдөр ахмадуудын дал орчим хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа .Ахмадуудын тэтгэврийн зээл авдаг нөхцөл байдал нь хумигдсан, 24 сар байсан нь багассан. Үүн дээр иргэд болон ахмадууд үнэхээр их бухимдалтай байгаа. Мессеж их бичиж байна асууж өгөөч гээд. Үүнийг ахмадууддаа бид бүхэн нээж өгье. Тэтгэврээ хангалттай авч, гадаад, дотоодод аялаг, юм үзэг, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэг. Дээр нь тодорхой шийдлийг гаргаж өгөхгүй бол зөвхөн өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд хүүхдүүд нь тэтгэврийг нь аваад үрдэг, машины зээл авдаг юм шиг ойлголттой болсон.
Боловсролын сайдаас тодруулах хоёр зүйл байна. Өнөөдөр манай улсын хэмжээнд ЕБС, цэцэрлэгийн хэмжээнд 1 сая 60 мянга орчим хүүхэд суралцаж байна. Үдийн цай хөтөлбөр хэрэгжиж байгаа. Цэцэрлэгийн хүүхдийг 4 мянга орчим төгрөг, ЕБС-ийн хүүхдүүд 2500 төгрөгт өдрийн хоолонд цэцэрлэгийн зардал байгаа. Үүнийг нэмэгдүүлэх боломж байгаа юу. Зөвхөн ЕБС дээр бага ангийн хүүхдүүд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тэгэхээр дунд анги руу шилжүүлэх, бага, дунд ангийнхан үдийн хоол хөтөлбөрт хамрагдах боломжийг эрэлхийлээч.
Мөнгийг нь боловсролын сайдын хувьд оны төсөв дээр сайн шаргуугаа хөөцөлд тавиулж өгөөч. Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоотой байгаа юм. Хөдөө орон нутгаас их ирж байгаа асуултад, 6 настнуудыг яах юм бэ? Хөдөө орон нутагт их хүндрэлтэй байна, хичээлийнх нь хөтөлбөр их өндөр байна. Олон улсын жишгээр 1,2 дугаар анги хичээлийнх нь хөтөлбөр, агуулга нь харьцангуй хөнгөн байх чиглэл рүү нь явуулах. Ялангуяа хөдөө орон нутгийнхан их хүсэж байгаа, бүр хүүхдүүдийг сургуульд 7 настайгаас нь оруулж болдоггүй юм уу гээд.