
2025.06.17
Орон нутгийн хөгжил
Сэлэнгэ: Хушаат сумын төвийг Дарханы замтай холбох хатуу хучилттай авто зам ирэх жил ашиглалтад орно
УИХ-ын гишүүн Ч.Ундрам тойрогтоо ажиллах үеэрээ Сэлэнгэ Хушаат сумын төвийг Дархан–Сэлэнгийн авто замтай холбох хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Өнгөрсөн жил эхлүүлсэн энэ замын ажлын үргэлжлэл 13.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бөгөөд 2025 онд нийт 16.9 км урттай авто замын далангийн ажлыг гүйцэтгэж, 2026 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Иргэд найдвартай, аюулгүй, тав тухтай замаар зорчих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын ажил эхэлсэнд баяртай байна хэмээн Ч.Ундрам гишүүн онцлов.