П.Батчимэг: Судалгаа шинжилгээгүй, олон нийтийн оролцоог хангаагүй хуулийн төслийг өргөн мэдүүлэхээс сэргийлэх зорилгоор ямар шинэлэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан бэ!
УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг байр сууриа илэрхийллээ.
Өнөөдөр зүтгүүлээд зүтгүүлээд 20 гаруй гишүүн 2 хуулийн төслийг хэлэлцээд сууж байна. Түүний нэг нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Энэ маш чухал. Цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага, ач холбогдол өндөртэй хуульч голдуу гишүүд өргөн барьж байгаа ийм хуулийн төслийг хэлэлцэхэд манай гишүүд өнөөдөр байхгүй байгаа нь харамсаж байна. Энд хариуцлагын тухай яригдах байх. Засгийн газар Ерөнхий сайдтай боллоо. Засгийн газар кабинетаа байгуулах нь Ерөнхий сайдын эрх үүрэг. Өнөөдөр энд суудал хоосон ямар нэгэн дотоод ажил хөөцөлдөөд алга болчихдог юм уу гайхаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулаад хууль санаачилж байгаа гишүүний хувьд өнөөдөр шинэ тутам манай улсад хөгжиж байгаа бичил цахилгаан тээврийн хэрэгслийн скүүтэр, сурааны хуулийг би өргөн барьж байгаа юм. ЗГ-аас сая санал ирсэн. Харамсалтай нь замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах хэрэгтэй гэсэн ийм санал ирсэн.
Энэ хуулийн төслийг боловсруулах явцдаа нэлээн их саадтай учирч, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг л мэдэрлээ. Нээлттэй нийгмийн формынхийсэн судалгаагаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд 120 гаруй хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүйгээр баталсны 45 нь яаралтай горимоор батлагдсан байдаг. Өнгөрсөн намрын чуулганаар ЗГ яаралтай горимоор гэж олон асуудлуудыг оруулж батлуулснаас харахад энэ байдал цаашид хэвээр байх шиг юм байна гэж ойлгогдож байна. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ Хууль тогтоомжийн тухай хуульд яаралтай өргөн мэдүүлэх, хуулийн төсөлд Хууль зүйн яам дүгнэлт гаргана гэснээс өөр зохицуулалт харагдахгүй байна. Иймд яаралтай гэсэн нэрийн дор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан энэ шаардлага хангахгүй буюу судалгаа, шинжилгээгүй, олон нийтийн оролцоог хангаагүй ийм хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэхээс сэргийлэх зорилгоор ямар шинэлэг зохицуулалтыг энэ хуулийн төсөлд оруулж тусгасан бэ. Өөрөөр хэлбэл хуулийг яаралтай батлах үндэслэл, шаардлага, шалгуурыг тогтоосон зүйл байгаа юу? Хууль тогтоомжийг судалгаа шинжилгээ олон нийтийн хэлэлцүүлэлгүй энэ батлан гаргах явдал их түгээмэл болоод байгаа юм. Монгол Улс нийгэм тэр аяараа хуулиар биш дүрмээр журмаар сүүлдээ бүүр стандартаар энэ зохицуулдаг ийм хэлбэрт шилжчихсэн байгааг энд нуугаад байх хэрэггүй.
Энэ дагалдах хууль гол хуулийг дагалдуулаад бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тавигдах шаардлага баримтлах журам тодорхойгүй байгаагаас үүдэн олон тооны хуулийг нэг зэрэг батлах тухайн гол хуулийнхаа үзэл баримтлалаас хальсан асуудлыг дагалдах хуулиудаар зохицуулах ийм асуудлууд гараад байгаа юм. Жишээ нь Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 1 дүгээр сарын 1-нд мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор салбарын ер гаруй хуулиудад гэнэт өөрчлөлт оруулж, олон нийт, бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэлгүйгээр баталсан нь одоо ч гэсэн бизнес эрхлэгчдийн бухимдлыг дагуулаад л байгаа.
ШИНЭ МЭДЭЭ


