2025.06.13
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Ж.Золжаргал: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах нь агуулгын хувьд зөв
УИХ-ын чуулганы /2025.06.13/-ны өдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн Шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах байр суурийг илэрхийллээ.
Ж.Алдаржавхлан гишүүн түрүүн жишээ болгохдоо Алтай хотхон, Эрин хороолол гэх мэт Баянголын том хорооллуудыг эш татна лээ. Яг түгжрэл үүсгэдэг дотроо сургууль байдаггүй. Бүгдээрээ нүүдэллэж явдаг. Сургуультай газар луугаа маш хүнд. Дээрээс нь энэ хойд талын хорооллын хойд талын гэр хорооллууд уул руу гардаг. Хүүхдүүд нь өвөл аймаар халтиргаатай, утаатай чиглэлийн автобус байдаггүй. Мянган төгрөгийн таксинд суудаг, мөнгө байхгүй нь алхдаг. Тэр дундаа жоохон хүүхдүүд. Тийм учраас агуулгаараа энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь маш зөв зүйтэй юм байна. Монгол Улсын хувьд орон нутгийн онцлогт нийцсэн гэр бүлдээ ойр ийм сургуулийн олон төрлийг одоо нэвтрүүлнэ гэсэн агуулга Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон байгаа. 2026 оныг боловсролын жил болгож зарласны хүрээнд П.Наранбаяр сайд яриад яваад байгаа.
Хорооны бага сургууль гээд, энэ консепттэйяаж уялдах бол. Үүнтэйуялдуулах талаар бодсон болов уу? Мөн гэр хорооллийг барилгажуулах Сэлбэ төв гээд их том төсөл байгаад байдаг Тендер нь 4-500 тэрбум төгрөгийн багцаар зарлачихаар зэрэг үүний 30%-ийг ингээд бэлэн байлгаж байдаг. Ийм чадвартай компани, барилгын компани, монголчуудын дунд байхгүй байна гээд том хэмжээний бонд гаргаж ирсэн мөнгөө ингээд гаднын компанид өгч явуулахаар асуудал тулгараад баахан жагсаал цуглаан болсон.
ШИНЭ МЭДЭЭ



