2025.06.13
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Б.Уянга: Хуулийн төсөлтэй танилцлаа. Сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байна. Эмнэлэгээ яах билээ
УИХ-ын чуулганы 2025.06.13ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн "Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Хот байгуулалтын тухай хуулийн үзэл баримтлалтай танилцсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. 7 дахь заалт сурч боловсрох эрхтэй гэсэн энэ заалт хэд хэдэн удаа давтагдаж байна. Хуулийн төсөлтэй танилцахад сурч боловсрох эрхийг хангах хүрээнд Хот байгуулалтын тухай хуулийн төслийн 12.6.4-д нэмэх байдлаар 250 хүртэлх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, мянга хүртэл тутам нэгээс доошгүй төрийн өмчит сургууль төлөвлөж тооцно гэсэн энэ заалтыг нэмж байна. Эмнэлгээ яах билээ. Энэ хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 12.4.1 дэх заалт болоод 10.2.5 дахь хэсэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд гурвууланг нь аваад нэмээд байгаа. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд таслалтай мөртлөө 12.6.4-д та бүгдийн нэмж оруулж байгаа заалтад эмнэлгийг орхигдуулсан байгаа юм шиг уншигдаад байна. Тиймээс үүнийг ажлын хэсгээс тодруулъя.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ





Оюутан, сурагчдаараа бахархсан сарууд байлаа
2025.04.07

Өмнийн говийн залуусаараа бахархаж байна
2025.02.24