2025.06.13
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
С.Эрдэнэболд: Хотын асуудал зөвхөн барилга байгууламж биш, бүх стандарт, хэмжүүртээ хүний эрхийг тэргүүнд нь тавимаар байгаа юм
УИХ-ын чуулганы /2025.06.13/-ны өдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн Шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Лувсанжамцын хэлж байгаа хот байгуулалттай холбоотой суурь асуудлууд нөгөө талаасаа шинэ үеийн хот, шинэ үеийн метрополитон соёлын талаар Хархорины ажлын хэсэг дээр хэлж байгаа мөн Ч.Анар гишүүний хэлж байгаа. УИХ-ын шинэ гишүүдийн энэ асуудалд мэргэжлийн хандаж байгаа зүйлүүд дээр талархалтай байгаа. Манай улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа. Мэдээж хотын асуудал гэдэг болбол зөвхөн барилга байгууламж гэхээсээ илүүтэйгээр энэ бол хүний амьдралын таатай орчны дэд бүтэц талаас нь бас хармаар байгаа юм.
Байнгын хорооны хурал дээр Г.Дамдинням гишүүн хэлж байна лээ. Одоо скүүтэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай хэрэгцээт зам нь маш хэцүү болчихсон, стандарт дордоод байгаа ийм нөхцөлүүд байгаа. Эдийн засаг талаасаа 20 минутын хот ч гэдэг юм уу, 1, 2 цагийн хотыг яаж 20 минут руу оруулах вэ гэдэг агуулга яриад байгаа бол, энэ бүх стандарт, хэмжүүртээ хүний эрх гэдэг зүйлийг тавимаар байгаа юм. Парламент өнгөрсөн 11 сарын 20-диор хүн төвөд 5 тулгуурт бодлогыг хэрэгжүүлнэ гээд ингээд заагаад өгчихсөн. Үүнээс хойших олон шийдвэрүүд дээр харлаа, бид нар үүнийгээ сайн баримталж чадахгүй байна.
ШИНЭ МЭДЭЭ



