МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.13
Улстөр

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө ажил хийсэн гээд шоуддаггүй байхыг шинэ засгаас ч хүсэж байна

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөх ажил Монголд бодлогоор биш сэтгэл хөдлөлөөр хэмжигддэг болчхоод байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө хийсэн ажил гэхээр тогтолцоо биш дандаа түр зуурын арга хэмжээ байдаг. Төсөв нь үл үзэгдэгч байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг. Том урт төслүүдэд нь ерөнхийдөө орчихсон гээд байгаа мөртөө нарийвчлаад яг хэдэн хүнтэй байгаа вэ гэхээр бас байхгүй байгаад байгаа юм аа. Энийг харагддаг болгоод өгөөч ээ! Энэ төсвийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн үйл ажиллагаа гэхээр баяр ёслолд байгаа тайзны чимэглэл шиг дүр төрхтэй олон жил явж иржээ. Ер нь олон юмнуудыг харахаар өнөөдөр хариуцлагаас илүү сэтгэл ханамж ямар байна, хүмүүс яаж баярлаж байна, баярлачихсан уу? болчихсон уу гэдэг шиг ийм хөөцөлдсөн ажил их байдгийг харлаа. Уул нь нэг удаагийн урамшуулал, нэр төдий зургаар аргацаадаг биш баймаар байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн бодлого чинь шоу биш шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж юм хийсэн гэхээрээ шоудаж байгаа юм шиг харагддаг байхаа больцгоомоор байна. Үүнийг мөн шинэ засгаас хүсэж байна.

Өдөр бүр шийдвэр нь хүртээмжтэй, сар бүр, жил бүр үнэлгээ нь дандаа төсөвт нь харагддаг ийм болмоор байгаа. Хийе гэвэл хийж болох 4 зүйлийг хэлмээр байна.

Бүх бодлогод хүртээмж яримаар байгаа.Олон улсын тайландаа, нэгдэж орсон бид нар энийг нь хийчихье гэж чуулганд очиж амласан зүйлүүдээ зөв илгээдэг болгомоор байгаа юм.

Хоёрдугаарт, энэ зун Улаанбаатар хотод болох баяр ёслол, олон нийтийн арга хэмжээг хүртээмжтэй болгомоор байгаа юм. Заавал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцдог орц гарц, хаалга, тасалбар мэдээлэл нь тодорхой баймаар. Энэ зун хийх бүх дулаалгын төслүүдээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй болгомоор байгаа юм. Орон сууцын бодлогоо хүртээмжтэй болгомоор байна аа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд холбоотой дэмжсэн төсвөө ганцхан ширхэг баганад тусгай харагдуулаад өгөөч ээ. Би бүтэн жил л ярилаа даа. Эхлээд ийн тайлбарлаж үзлээ, албан бичиг явуулж үзлээ. Энэ чуулганд ирэхээр нь гуйж үзлээ. Бүх сайд нартаа хэлж үзлээ. Энэ намар орж ирэх байх гэж найдаж байна. Төсвийн зардлын баганатай зардлыг хармаар байна. Нийгмийн ажилтнуудынхаа төсөв дээр анхаармаар байгаа. Бид нар 800 гаруй нийгмийн ажилтантай болсон. Эхнээсээ ажлаасаа гарч эхэлж байгаа. Халшраад дээрээс нь цалингүй учраас.

Хоёрдугаарт гадаад орнуудад очихоор сэтгэл санаа хэчнээн хэцүү байсан ч гудамжинд гарахаар тайвширчихдаг, цэвэрхэн, хүртээмжтэй, стресс багатай байдаг учраас. Монгол Улсад эсрэгээр байдаг. Өглөө хэчнээн сэтгэл санаагаа өргөөд гудамжинд гарч ирээд сэтгэл санааг нь буцаагаад орчин нь нураачихдаг. Тэгээд энэ иргэдийн сэтгэл санааг нураагаад байгаа зүйл нь ерөөсөө манай хотын энэ хэзээ таслах нь мэдэгдэхгүй халуун ус, хэзээ хаах нь мэдэгдэхгүй зам, хэзээ барих нь мэдэгдэхгүй хашаанууд хэзээ буцааж бөглөх нь мэдэхгүй нүхнүүд нь орчныг муухай болгочихдог. Тэгэхээр энэ жил шинээр засгаа байгуулж байгаа бол энэ асуудал дээр анхаараад өгөөч ээ. 22 цагаас хойш хүмүүсийн тэр хашгирдаг, тэр мотортой яндантай бүх зүйлийг цэгцлээд, амар тайван хот болгоод өгөөч ээ. Энэ зундаа ядаж ийм ийм зүйлүүдийг хийсэн байвал их сайхан намрыг угтмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ