МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.13
Улстөр

Р.Эрдэнэбүрэн: Иргэдэд хамтраад юм хийе гэж боддог сэтгэлгээ байхгүй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн

1990 онд 2 туйлт ертөнц өөрчлөгдөөд маш олон орон олон намын системтэй, Үндсэн хуультай систем рүү шилжсэн байдаг. Үүнээсээ их олон орон буцсан. Одоо ямар нэр томьёо илүү их явж байна вэ гэхээр сонгогдсон дарангуйлагч гэдэг ийм нэр томьёо хүртэл гарсан. Ямар арга замаар буцаж байна вэ гэхээр нэг том намтай, тойруулаад хэдэн жижиг намтай олон намын системтэй юм шиг мөртлөө нэг нам нь дандаа ялж байдаг. Ийм байдлаар маш олон орон ардчиллааспарламентын системээс буцсан. Манайд ч гэсэн ийм үзэгдэл сүүлийн хэдэн жил их хүчтэй явж байгааСөрөг хүчнээ одоо ч маш зоригтойгоор бэхжүүлэх зүйл рүү явсан гэж боддог. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Хоёрдугаарт бүгдээрээ л улс орноо өөрчилье, хөгжүүлье гээд явж байгаа. Бидэнд хамгийн том саад болж байгаа зүйл бол мөнгө төгрөгөөс гадна иргэдийн энэ хандлага сэтгэлгээг өөрчлөх чиглэлээр юу ч хийж чадахгүй байгаа. Зам гүүр том төслүүд яриад байгаа болохоос биш нөгөө л төр бүгдийг нь хийх ёстой гээд ярьдаг. Хамтраад юмаа хийе гэж боддог тэр сэтгэлгээ байхгүйЭнэ талаар та ямар бодолтой байна вэ?

Түүний асуултад, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ