МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.13
Улстөр

М.Нарантуяа-Нара: Гэр бүлийн тухай хуулийг яаралтай өргөн бариулахад анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара

За шөнийн мэнд хүргэе ээ. Өнөөдөр ялангуяа энэ чуулганыг үзэж байгаа иргэдийн хувьд их таатай нааштай олон зүйлүүдийг мэдээллийг сонсож байгаа байх? Мэдээж Ерөнхий сайд алтан загас биш ч гэсэн салбар яамдынхаа сайд нарын туслалцаатайгаар олон салбарын асуудлыг нааштай сайхан шийдэх боломжтой. Ялангуяа залуу гэр бүлийг дэмжих асуудал дээр орон сууцын банк гэдэг асуудал ярилаа. Орон сууцын банкийг нээхээс наана ипотекийн зээлийн асуудлыг танил тал, авлигын шинж чанараас нь салгах, залуучуудыг орон сууцжуулах хөтөлбөрт маш сайн хамрагдуулах тал дээр үнэхээр анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Гэр бүлийн тухай хууль уг нь ХЗДХЯ-наас мөн ГБХНХ-ын яамнаас орж ирэх гэж байсан. Энэ хуулиудыг маш яаралтай шинэ засгийн хүрээнд салбар яамдууддаа яаралтай өргөн бариулах ажлыг бас сайн хийгээсэй гэж бодож байна.

Мөн ЗГ-ын хөгжлийн хөтөлбөрт орсон байсан яслийн хөгжүүлэх хөтөлбөрөө маш яаралтай хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл ээжүүдэд сарын 50 мянга байна уу, 500 мянга байна уу төрийн цалинтай ээж гэсэн нэртэй ийм мөнгийг хүлээдэг байснаас хүүхдүүдээ чанар, баталгаа, стандарт хангасан яслийн үйлчилгээнд хүүхдүүдээ даатгаж харуулчхаад өөрсдийнхөө мэргэжил, ур чадвараараа ажлаа хийх нь ээжүүдэд илүү их орлоготой байх эх үүсвэр болно. Дөнгөж саяхан ажлын хэсгийн хүрээнд 3 дугаар цахилгаан станц дээр ажиллаад ирэхэд, цахилгаан станцын нийт ажилчид эрчим хүчний салбарыг улс төржилтөөс ангид байлгаач гэдэг хамгийн том хүсэлтийг тавьж байсан. 3 дугаар цахилгаан станцын хувьд үүссэн гэмтэл нь ерөөсөө тэр.

Нөгөө нэг тендерийн тухай хууль гэдгийг баримтлаад явахаар зарим үед тендерийн тухай хууль гэхээр мэдээж хамгийн хямдхан худалдан авалтыг хийхээр зорьдог. Гэтэл тэр чинь улс эх орны хамгийн чухал зайлшгүй хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг, хамгийн сайн үнээр авах ийм зүйл дээр тендерийн тухай хуулийг баримталснаас болоод чанар баталгаа хангахгүй, зорилтот хугацаандаа хүрэхгүй ийм гэмтэл осол гарах эрсдэлтэй байдаг юм байна. Тэгэхээр ялангуяа ийм нарийн мэргэжлийн салбар яамдуудынхаа худалдан авалтыг заавал тендерийн тухай хуулиар гэхгүй шийдэх шаардлагууд байдаг юм байна. Маш олон асуудлыгөөртөө итгэлтэй ярьж байгаа байдал чинь олон хүнд гэгээ татуулж байгаа болов уу. Гол нь ажил хэрэг болгохын төлөө л тууштай зориорой гэж хүсэх байна.

ШИНЭ МЭДЭЭ