МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.12
Улстөр

Ж.Золжаргал: Үндсэн хуулийн 6.2-оор байгалийн баялаг ард түмнийх, гэтэл энэ эзэн нь хэн байх вэ гэдгийг гэрээний аргаар өөрчлөх оролдлогууд үе, үед л гардаг!

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь нэмэлт өөрчлөлтийг оруулахад нэр дэвшигч өөрөө идэвхтэй санаачилгатай, гол оролцсон хүмүүсийн нэг. 6.1 дээр байгалийн баялаг ард түмний мэдэлд гэсэн агуулга 6.2-т түүнээс олох өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртэнэ. Баялгийн сантай холбоотой ийм өөрчлөлтүүд орсон байдаг. Энэ нутаг дээр амь амьдралаа зарцуулсан хүмүүсийн үр хойч монголчууд, энэ нутаг дээрх байгалийн баялагт эзэн байна л гэсэн үг. Энэ утгаараа энэ нь зүй ёсны гэж үзэж байгаа. Нөгөө талдаа хүн хөрөнгө оруулаад ашиглахад ашиг олох боломжтой хангалттай хүрэлцээтэй байх ёстой. Бид хангалттай хүрэлцээтэй ашиг олох боломжийг нь эрх зүйн тогтвортой орчноор нь бий болгож өгөөд, харилцан хамтарч ажиллах тухай л асуудал байгаа Гэхдээ энд нэг ялгаа бий. Тэр нь бол эзэн нь хэн байх вэ гэж. Тэгээд эзэн нь монголчууд байх юм гэдэг үзэл баримтлалаартэр 6.2-ыг оруулсан гэж боддог юм.

Энэ эзэн хэн бэ гэдгийг гэрээний аргаар өөрчлөх оролдлогууд үе, үед л гардаг. Эдийн засгийн утгаараа нөгөөх нь ажиллахааргүй болгодог. Тэгээд эдгээр оролдлогын нэг нь ашигт малтмалын ордуудаа бартердах санаа юм гэж би үздэг. 2025 оны 4 дүгээр сарын 17-нд УИХ дээр ЗГ өргөн бариад, УИХ дээр хэлэлцээд дараа нь Уул уурхайн биржийн тухай хуулийг Засгийн газар буцаагаад аваад явсан. Тэр хууль дээр Хил холболтын төмөр замын хүрээнд төлбөрийн нөхцөлийг өөрчлөлт оруулах гэж байсан болохоос биш, аль ч хамаагүй ашигт малтмалын ордыг бартердаж байгаад элдэв янзын төсөл хийх талаар анхнаасаа яриагүй байсан юм орж ирсэн юм.

Дараа нь. янз бүрийн байдлаар өөр хоёр ч санаачилга явж байгаа. Гэрээний аргаар та бүхний хийсэн 6.2-ын өөрчлөлтийг хүчингүй, чадамжгүй болгоод эзэн нь хөрөнгө оруулагч байх, нөгөөх нь хүнээр ажлаа хийлгээд үнэ цэнээ хямдруулаад байж байх иймэрхүү оролдлогууд гараад л байх бололтой юм байна. Зөвхөн ганц нэг төсөл дээр биш ерөөсөө энэ нийт зарчмаар нь аль ч төрлийн ашигт малтмалыг орд газрыг нь бартердаад төслүүд хийлгээд байя гэдэг дээр та ямар байр сууртай байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ