МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.12
Улстөр

П.Батчимэг: Цомхон төр, хэмнэлттэй төсөв, татвар бууруулна гэж ярьж гарч ирчхээд ЗГ байгуулагдах үед салхи өөрчлөгдчихдөг шүү!

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Бүлгийн хурал дээр хэд хэдэн асуулт тавьсан ч зарим асуултад гүйцэд хариулт авч чадсангүй. Сонгуулиас сонгуульд улс төрийн намууд төр цомхон байна, төсөв хэмнэлттэй байна, татвар бууруулна, үргүй зардлыг багасгана гэсэн олон асуудал ярьж гарч ирчхээд яг ЗГ шинээр байгуулагдах явцад салхины чиглэл өөрчлөгдчихдөг. Ер нь өмнөх ЗГ-ын байдлаас, мөн үе үеийн ЗГ-ын бүтцийг харахад тухайн яамдын үйл ажиллагаа, чиглэл, яамдын нэр, за хэн сайд болохоос хамаарч өөрчлөгдөөд байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тэрийг нуухгүй. Та үүнтэй санал нийлэх үү? Одоо шинээр байгуулагдах ЗГ-ын бүтэц хэр оновчтой, хэр нүсэр биш, цомхон, ийм арвилан хэмнэлттэй бүтэц байх вэ?

Иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж, айл өрхийн дундаж орлого 2,3 саяд хүрэхгүй байгааг та хүлээн зөвшөөрөх үү? Өмнөх ЗГ-ын хувьд гол стратегийн мега төслүүд дээр ач холбогдол өгч, анхаарал тавьж иргэдийнхээ зүг, өдөр тутмын амьдрал, орлого ашиг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байр байлаа ч ажиллах хүчний хомсдолд орчихсон, боловсон хүчний хомсдолд орчихсон гадаадад гараад явчихсан энэ олон мянган иргэд, залуусаа эргэж буцааж, эх оронд нь, гэр бүлтэй нь эх оронд нь амьдруулах энэ боломж бололцоогоор төр хангаж чадахгүй байгааг та хэрхэн ойлгож, ямар бодлого барьж энд ажиллах вэ?

Том том стратегийн асуудлаа хэт анхаараад өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлөх иргэдийн орлогыг нэмэгдүүлэх байдлуудыг орхигдуулсныг юу гэж дүгнэж байгаа юм? Хэмнэлтийн тодотгол, төсвийн тодотгол гэж ярилаа. Өргүй төсөв байгааг Шинэ ЗГ цаашид он гартал яаж дааж ажиллах юм бол?

Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ