МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.12
Улстөр

О.Батнайрамдал: Оюутолгойн бүлэг ордын нийт баялгийн нөөцийн 32 хувь нь оршиж буй " Онтрэ" ХК-тай шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах уу!

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Гомбожавын Занданшатар даргыг хувь хүний хувьд дэмжиж байгаа. Анх Г.Занданшатар даргатай Стэнфордын их сургуульд зочин судлаач байхад нь очиж танилцаж байсан. Өндөр боловсрол, мэдлэг туршлагатай хувьд бол ярих юм байхгүй дэмжиж байгаа.

Нэгдүгээрт, Оюутолгойтой холбоотой Монгол Улсын эдийн засгийг том зургаар нь сүүлийн 20 жилийн туршид аваад үзсэн ч гэсэн хамгийн ач холбогдолтой нь Оюутолгой төсөл явсаар ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэмжээг нь аваад үзсэн ч гэсэн. Бид 2009 онд Оюутолгой дээрхөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш, даруй 16 жил буюу яг хагас жилөнгөрсөн байна. Оюутолгой дээр нэг нөхцөл үүсээд байгаа нь Оюутолгойн бүлэг стратегийн орд, нийт хүдрийн нөөцийн Оюутолгойн бүлэг ордын нийт баялгийн нөөцийн 32% нь оршиж байгаа Онтрэ ХК-тай шинэ хөрөнгө оруулалтын гэрээг яг Оюутолгой, Орона дээр хийсэн шиг зайлшгүй хийх ийм цаг хугацааны асуудал эсвэл нэг үүлэн чөлөөний нар гэж харагдаад байгаа юм. Л.Оюунэрдэнийн Засгийн газрын тухайн үедээ Оюутолгойдээр 2,3 тэрбум долларыг Монголын талд төлөгдөх ёстой байсан өрийг тэглэж өв үлдээсэн. Онтрэ дээр бас шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх үү?

Оюутолгой дээр 2025 онд бас нэг үүлэн чөлөөний нар, үүлний цаагуур цухуйж байгаа нь зээлийн хүүтэй холбоотой. Бид нар Оюутолгойн төсөл дээр 20 орчим тэрбум долларын зээлийн хүү нь өнөөдөр 11,1% байгаа юм. Үүнийгнийслэлийн саяхан гаргасан бондтой харьцуулах юм бол 3,35 хувиар илүү хүү буюу нэг ёсондоо хүүгийн хүү төлөөд явж байна гэсэн үг .Тэгэхээр энэ хүүг дахин авч хэлэлцэх хуулийн эрх нь,хувь нийлүүлэгчдийн гэрээгээр олгосон эрх нь 2025 оны 12 сарын 31 гээд дуусгах юм.

Нэг ёсондоо тэр үүлэн чөлөөний нар маань жаргана гэсэн үг. Энэ 6 сарын хугацаанд зээлийн хүү дээр ахиц гаргах шаардлагатай. Үүнийг та анхаараасай гэж бодож байна. Монгол Улсад яг тулгамдаж байгаа гол асуудлууд буцаад л байгалийн баялгийн хуваарилалтын нэг ёсондоо бараг л тэмцэл. Бид Үндэсний Баялгийн сан байгуулж байж, ард түмэн, олон нийт рүү урсах тэр шуудууг нь нээж өгнө. Үндэсний баялгийн сангийн хуулийг батлахын тулд Үндсэн хуульдаа тусгаж оруулж байж энэ цаашаагаа хийгдэх зайлшгүй шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ