
2025.06.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Шим тэжээлийн бодлогоор дэлхийд тэргүүлэгч Финландын туршлагыг "Үдийн цай" хөтөлбөрт нэвтрүүлнэ
Сурагчдын үдийн хоол, шим тэжээл судлалаар Финландын профессоруудтай өчигдөр /2025.06.11/ уулзлаа.
АШУҮИС, Зүүн Финландын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн салбар сургуульд 3 зочин профессор ажиллаж байна. Финланд улс нь нийгмийн эрүүл мэнд, шим тэжээлийн бодлогоор дэлхийд тэргүүлдэг.
Тэдний амжилтын нэг түлхүүр нь:
- Нотолгоонд суурилсан бодлого
- Бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй, тэжээллэг үдийн хоолны тогтолцоотой
Энэ системээр дамжуулан Финланд улс хүн амын дундах өвчлөл, нас баралтыг бууруулж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулсан бодлогын туршлагатай.
Шим тэжээл судлалын тэнхимийн багш нар болон зочин профессоруудтай уулзаж Финландын туршлага, шим тэжээлийн бодлого, нийгэмд үзүүлэх үр нөлөө, эрүүл мэндийн бодлогын үнэлгээний тухай санал солилцов.
Цаашид ЕБС-ийн хоол боловсруулалт, сурагчдад үдийн хоол идэх боломжоор хангах, дадлыг суулгах, сургуулийн хоолны системийг Монголд нэвтрүүлэх боломжууд дээр хамтран ажиллахаар боллоо.