jargalan@gmail.com
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.06.12
Улстөр
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгов. Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцууллаа.
Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
Б.Жаргалан: Хууль санаачлах процессыг хэтэрхий хүнд сурталтай болгочихвол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдах вий гэсэн болгоомжлол байна
2025.06.13
Б.Жаргалан: МАН-ын 68 гишүүнээ Ерөнхий сайдаар ажиллах чадамж, чадваргүй гэж үзсэн нь хачирхалтай
2025.06.13
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2025.06.12
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.06.10
Хоёр орны Монгол-Хорватын парламентын гишүүд боловсрол, судалгаа, энхийг сахиулах чиглэлд хамтран ажиллана гэв
2025.06.10
"Микрофоны ард" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалан оролцлоо
2025.06.07
Б.Жаргалан: Монгол барилгачид чадна
2025.06.06
Б.Жаргалан: Монголбанк ЗГ-ын дохиураар биш, макро ЭЗ-ийн хүнд нөхцөлд хараат бус байдлаа хадгалж, бодлогын манлайлал гаргаж ажилламаар байна
2025.06.04
Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдлаа
2025.06.04
Б.Жаргалан: Өнөөдөр энэ танхимд ямар ч тодорхой зүйл яригдсангүй, хуйвалдааны онол л яригдлаа
2025.06.02
Та нарынхаа өөдрөг ирээдүйн төлөө хичээн ажиллах болно
2025.06.01
Б.Жаргалан: Бүх шатны шийдвэр гаргах түвшинг эмэгтэйчүүдийн төлөөллөөр хангах нь төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн боломжит арга зам мөн
2025.05.21
Б.Жаргалан: Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай
2025.05.21
Б.Жаргалан: Хөгжлийн банкны гадаад ЗЗ-ээ тэлдэг, мөнгө босгодог, хөрөнгө оруулалтын том төслүүд хэрэгжүүлдэг орон зай дутагдаж байна
2025.05.20
Б.Жаргалан: Ардчилал амьд байгаагийн илэрхийлэл нь талбай дээр байгаа залуус юм
2025.05.19
Б.Жаргалан гишүүн "Бодрол" бүтээлээрээ Номын баярт оролцож байна
2025.05.16
Б.Жаргалан: Урсгал зардлыг танахад дорвитой, итгэл үнэмшилтэй ажиллаж чадвал, энэ хэрээр эдийн засаг тэлнэ
2025.05.16
Б.Жаргалан: Барилгын салбарынхаа боломжийг Хятад компаниудад олгож байгаа нь салбараа тэр чигээр нь татаж унагаах үйлдэл
2025.05.16
Б.Жаргалан: Төсвийн зардал, урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд барья гэсэн зорилго тавьсанд талархаж байна
2025.05.15
Б.Жаргалан.Эдийн засгийн шийдвэрүүдээ аль чухлаар нь эрэмбэлж, хууль эрх зүйн орчноо хамтад нь шинэчлээд явах ёстой
2025.05.13