51262766
tsenguun@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.06.12
Улстөр
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгов. Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцууллаа.
Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
С.Цэнгүүн: Чимээгүй тахал болсон хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг та юу гэж харж байгаа вэ?
2025.06.13
Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2025.06.13
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2025.06.12
ЭЗБХ: Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2025.06.10
С.Цэнгүүн: Хаягдал үнсний ашиглалтыг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой
2025.06.05
"Цэнгүүн" сан нээгдлээ
2025.06.05
Хаягдал үнсний ашиглалтыг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хэлэлцэв
2025.06.04
С.Цэнгүүн: Ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч МАН халамжийн бодлогоос татгалзаж чадах уу?
2025.06.02
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Олон улсын ардчилсан холбоо (IDU) форумд оролцлоо
2025.05.17
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний "Өглөөний цэнэг" анхны уулзалт амжилттай боллоо
2025.05.07
Цаг үеийн шаардлага хангахгүй болсон Монгол шуудангийн үйлчилгээг цогцоор нь сайжруулна
2025.05.07
Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны Хуулийн хэлтсийн дарга Баасандорж /Pasang Dorji/ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа
2025.04.30
Эрчим хүчний төслүүдийн санхүүжилттэй холбоотой санал солилцов
2025.04.30
С.Цэнгүүн: Баялгийн сангийн асуудлуудыг ирээдүйд шийдэгдэнэ гэж харалгүй одоо цаг үе дээр утааны шийдлээ тодорхой болгох ёстой!
2025.04.25
С.Цэнгүүн: Чимээгүй масс илүү олон болсон Салхи эргэнэ, сайн цаг ирнэ!
2025.04.22
"БЯМБЫН УРИЛГА" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Цэнгүүн орлоо
2025.04.20
С.Зориг агсны төрсөн өдрөөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2025.04.20
Сонгуулиа цахимаар өгөх боломжийг мэргэжилтнүүд эрэлхийлж эхэллээ
2025.04.16
Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
2025.03.19
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.03.17