МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.10
Боловсрол

Б.Хэрлэн: Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу тодорхой дүн шинжилгээ хийж үзсэн үү?

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025.06.10ны өдрийн хуралдаанаар Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн  зохион байгуулсан талаарх Монгол Улсын Ёс зүйн хорооны мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Хэрлэн асуулт асуулаа.

Өмнө нь тайланг хэлэлцэхэд агуулгын хувьд хэд хэдэн засаж сайжруулах зүйлүүдийг хэлж байсан. Тэр бүх засварууд нөхөж хийгдсэн үү? 

Хоёрдугаарт, Бүсчилсэн зөвлөгөөн дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үндсэн зарчмууд, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу тодорхой дүн шинжилгээ хийж үзсэн үү?

Бүсчилсэн зөвлөгөөн дээр ёс зүйн асуудлаар хэлэлцээд гарсан саналуудыг нийт 5 чиглэлээр нэгтгээд хүргүүлсэн байна. Энэ 5 чиглэлд тусгагдсан агуулгууд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн үзэл санаатай нийцэх, үл нийцэх магадгүй хуулийн зарим нэг өөрчлөлт орох эсхүл хэрэгжүүлэлтийн явцад зарим нэг зүйл дээр анхаарах дээр яг ямар дүгнэлт хийсэн бэ?  Цаашдын үйл ажиллагаанд ямар дүгнэлтийг тусгаж авсан бэ гэдгийг тодорхой асууя.      

Түний асуултад, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн,  Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ