Б.Жавхлан: Татварын хуулийн цогц шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2025.06.04
Улстөр

Б.Жавхлан: Татварын хуулийн цогц шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, Татварын хуулийн цогц шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, татварын дэмжлэгийг оновчтой, хүртээмжтэй болгож татварын орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийн татварын тогтолцоог бүрдүүлэх, татварын өр хураах ажиллагааг уян хатан зохицуулдаг болж, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих чиглэлээр татварын шинэчилнэ хэмээн тусгасан. 

Хууль хэрэгжсэнээр,

  1. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.
  2. Бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэлийг арилгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжинэ.
  3. Татвар төлөгчид татвар, гаалийн байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, татвар төлөгчийг дэмжинэ.

ШИНЭ МЭДЭЭ