УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025.05.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.05.30) Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн оролцоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 330 сум, хороо бүр нийгмийн ажилтантай болсныг дурдлаа.

УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхдугаар чуулганаараа хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлийн хууль тогтоомжуудыг сайжруулах талаар ажлын хэсгүүд байгуулагдсаныг онцлов.

УИХ-аас хүүхдийн эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж, санхүүгийн боловсрол, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг: https://www.pa

ШИНЭ МЭДЭЭ