ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЗОРИУЛСАН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗУРАГЛАЛЫН ЭХНИЙ ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА
2025.05.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЗОРИУЛСАН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗУРАГЛАЛЫН ЭХНИЙ ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх нийгмийн үйлчилгээний зураглалыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам болон төрийн бус байгууллагуудын саналд үндэслэн хамтран боловсруулсан эхний хувилбарыг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийг дэмжих тухай, саадгүй байдал хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.

Дээрх хуулийн зорилт нь хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үнэлэх, нийгмийн оролцоог хангахад чиглэсэн тогтолцоог оновчтой бүрдүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгаж, амьдралын туршид нь нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ