МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Х.Булгантуяа: УИХ итгэл үзүүлбэл үлдэж байгаа сайд нартайгаа хамтарч ажиллах уу?

УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Булгантуяа асуулт асууж, үг хэллээ.  

Иргэд, залуучууд бухимдаж байгаа нь үнэн. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог засахыг Ерөнхий сайдаас хүсэж байгаа байх. Олон жил МАН засаглалаа гээд. Хамгийн том бухимдал нь нэг хэсэг нь мөнгөнд умбаж, баялгийг өвлөж, шударга бусаар баяжаад л. Нэг хэсэг нь өнөөдөр татвар төлөөд ч яагаад ч амьдралдаа гүйцэхгүй нь ээ гэдгийг дөнгөж 20, 30хан насандаа ухаарна гэдэг чинь хэцүү. Эхний гараа нь л амьдралдаа шударга бус байна. Авч байгаа нь боловсрол, амьдарч байгаа нөхцөлөөсөө авхуулаад л. Үүнийг засгийн газрыг огцруулаад шийдэгдэхгүй байх. Яг гол үндэс, суурьтай нь тэмцэхгүй бол худлаа. 1,6 жилийн настайгаар олон л нэртэй өчнөөн л олон Засгийн газар өнгөрсөн хугацаанд огцрох шиг боллоо. Том эрх ашиг яригдахаар тавчиг, цүнх болж явж байгаад хамгийн сүүлд иргэдийн бухимдалд дөрөөлж байгаад л Засгаа огцруулаад. Сүүл рүүгээ гэм биш зан боллоо. Ерөнхий сайд өөрөө бас хэллээ. Энэ бол манай засаг дотроос харамсалтай нь гарсан. Мега төслүүд гэсээр байгаад нийгмийн бухимдлын зарим асуудалд Ерөнхий сайд анхаарал хандуулж чадсангүй. Ерөнхий сайдыг заавал өөрийг нь оруулахгүйгээр.Нийгмийн хөрс суурь нь их сайхан бэлтгэгдчихсэн. Ерөнхий сайд өөрөө дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлчихсэн. Сайд нар нь хуулиа оруулаад л өнөөдөр батлуулчихсан байсан бол бодит өөрчлөлт хүмүүсийн нүдэн дээр яг харагдах байсан. Яагаад гэвэл мега төслүүд бий болоод батлагдаад иргэдийн амьдралд хүртэл цаг хугацаа нэлээн орно. Хүмүүсийн амьдрал түүнийг хүлээхэд хэцүү байгаа. Ардчилсан нам, Хүн нам бас нэг юм ашиглачихсан юм шиг санагдаж байгаа нь бас аргагүй байх. Учир нь хамтарч байгаа Ураны гэрээ, Гашуун сухайтын гэрээ хэлцэл, эрчим хүчний реформ гээд олон ажлуудаа эхлүүлчихсэн. МАН-ын Бага хурал дээр гол ярьсан асуудал бол томилгоо. АН-ынхан улс төр хийж байна гэдэг асуудал ярьсан. Хийхээс ч өөр аргагүй л байх. Ард түмний бас бухимдлыг нөгөө талдаа засагт орчихсон юм чинь гээд юу ч ярьж чадахгүй ч бас байна гэж юу байх вэ? Манай нам 8 жил өнгөрсөн 2 парламентад дийлэнх олонхоороо эрх барьчихсан, хэнтэй ч ямар ч эрх мэдлээ хуваалцахгүй явсаар байгаад тэрүүндээ дасчихсан. Тэгээд хэдэн хүнд томилгоо өгөх, хэдэн хүнтэй, хэн нэгэнтэй эрх мэдлээ хуваана гэхээр бүүр яг үнэнийг хэлэхэд аягүй хэцүү байх шиг байгаа юм. Тэгэхдээ яг амьдрал дээр бол ард түмэнд хэн нь дарга байна. Сайд байна ерөөсөө хамаа байхгүй. Амьдрал нь л сайжирч байх ёстой. Бид нар тийм нийгмийг бий болгох ёстой.Жирийн Япон хүн зам тээврийн сайд хэн юм, Ерөнхий сайд нь ч бараг хэн юм гэдгээ ч сайн мэддэггүй. Яагаад гэвэл тэртээ тэргүй амьдрал яг л явдгаараа явж л байдаг. 

Нэгдүгээрт, Ухаа худаг болохгүй байна гээд байна. Тэгтэл Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөлд Оджаргал байдаг. Одоо Ерөнхий сайдын засгийн асуудлаа Ухаа худгаас боллоо гээд байна энэ зөвлөлдөөрөө ярьж ойлголцож болдоггүй юм уу, заавал энэ УИХ-аар ЗГ-ын асуудал болохгүй бол болдоггүй юм уу? Ардчилсан нам гарах юм бол энэ Засгийн газар чинь үргэлжлүүлээд цаашаагаа явах уу. Ардчилсан нам гарна гэдгээ өргөдлөө өгчихлөө гээд тэгж байна. Одоогийн энэ сайдуудтайгаа бас хамтарч ажиллах уу? гэдэг асуултыг нэлээн олон хүмүүс, сэтгүүлчид асууж байна.

Түүний асуултад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ