МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Д.Ганмаа: Ерөнхий сайд нээлттэй, ил тод, шууд асуултад хариулаад явж байгаа нь зарим бүрхэг асуудлыг тодорхой болгож байна

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганмаа дараах байр суурийг илэрхийллээ.

Ерөнхий сайдаас асуух асуулт маань өмнө ч гэсэн сурвалжлагчийн асуултад хариулж байсан. Гол нь орлогоо нотол гэдэг асуудал байсан. Тэгээд орлогоо яагаад нотлох боломж олгохгүй, ийм яаралтайгаар нэгдүгээрт бага хурал зарлагдаад, Бага хурал нь өөр асуудал авч хэлэлцсэн. Дараа нь Их хуралд орж ирэхдээ бүүр өөр 3 дахь ч асуудал орж ирж байгаа. Үнэхээр би логик дэс дараалал хоёрыг нь ойлгож амжаагүй ойлгохгүй байсан. Өнөөдөр Ерөнхий сайд нээлттэй, ил тод, шууд асуултад хариулаад явж байгаад талархаж байна. Хэд хэдэн асуултад энэ тодорхой болж байна гэж би ойлголоо. Хамтарсан ЗГ-ыг энэ парламент дэмжсэн, АН-ын сайд нарыг сайн ажиллаж байсан гэдгийг бүх намын гишүүд нь ярьж байна, хүлээн зөвшөөрч байна.

Хурдтай асуудлуудыг шийдлээ, зориг гаргаж ажиллалаа амаргүй ажлуудыг амжууллаа гэж ярьсан. Та том эдийн засагтай болчих юм бол, нийгмийн асуудал шийдэгдэнэ. Дараа жил боловсролын жил болгоё. Дараа нь заавал эрүүл мэндийн жил болдог юм гэжярьж байсан, хэлж байсан тэр реформоо хийгээрэй. Нийгмийн эрүүл мэндийн асуудал бол 50% нь эрүүл мэнд, тусламж үйлчилгээнээс гадуур байдаг. Салбар дундын асуудал байдаг юм гэж ярьсны дараа, салбар хоорондын уялдааг хангах гэж Үндэсний хороо байгуулаад үүн дээр,салбар салбарын төлөөллийг оруулж ажилласан.

Энэ ажлаа үргэлжлүүлэн ажиллах тэр итгэл, зориг, эрч хүч  байна уу? Дараагийн асуудлууд хэрхэн шийдэгдэнэ гэж харж байна. Засаглал тогтворгүй болж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж байна. ЗГ гэхлээр дотоод улс төрөө давж гарч чадахгүй, цаашид засаглалын тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ? Гаднын нөлөөллөөс үүнийг хэрхэн хамгаалах вэ?

ШИНЭ МЭДЭЭ