МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Ж.Золжаргал: Ерөнхий сайд өөрөө манлайлж мэргэжлийн хүмүүсийг жагсаалтад оруулж ирсэн, энэ хүмүүс өөр өнцөгтэй юм ярьж буйг анзаарч байгаа

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах байр суурийг илэрхийллээ.

Ерөнхий сайдын бичиг дээр парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх гэж байгаа. Тэгээд гишүүдийн яриаг сонсоод байхад ер нь аль, аль тал нь парламент бол бэхжих ёстой гээд байна. Тэрийг сонсоход бол их таатай байна. Би бас тэгж боддог итгэдэг хүн. Гэхдээ нэг ялгаа байна. Парламент яавал бэхжих вэ, хэзээ бэхжих вэ гэж. Миний ажигласан дүгнэснээр ер гаруй хувь нь нийлээд ЗГ хамтраад байгуулчихаар парламентаа захирдаг чиглүүлдэг болчихдог юм байна. Нэлээн л олон өнцгүүд хүмүүс ярьсан. Миний хувьд гол анзаарсан зүйл нь юу вэ гэхээр нөгөө бартерын тухай асуудал. Тэгээд энэ байр сууриа бас тодотгож хэлэх нь зөв байх. Хил холболтыг маш өндөр хувиар дэмжсэн парламент үнэхээр Монгол Улсад чухал ойлгож байгаа. Тэгээд үүнийг дагаад хил холболтын төлбөрийг төлөхдөө нүүрсийг зөвхөн биржээр биш, тусгай нөхцөлөөр нийлүүлнэ гэдэг өөрчлөлтийг хуульд оруулж ирэх ёстой байсан.

Тэр бол Уул уурхайн тухай биржийн хууль дээрээ хил холболт биш, нийгэм эдийн засагт ач холбогдолтой төслүүдийг төрөл бүрийн ашигт малтмалаар бартердаж болно гэдэг санаа орж ирээд, нэлээн шуугиан болоод буцсан юм. Дараа нь бас өөр байдлаар гишүүд яриад байгаа юм. Тэгэхээр үүнийг юу гэж харж байна вэ гэхээр бүсүүдээ хөгжүүлнэ. Тэр бүсүүд дээр хөгжүүлэх мега төслүүд тодорхойгүй томьёолол нь нийлүүлээд бодох юм бол энэ Монгол Улс 30 гаруй их наяд төгрөгийн төсөвтэй, тэр төслүүд маань болбол мэдэхгүй магадгүй 100, 200 их наяд болно. Ийм хэмжээний янз бүрийн үр ашигтай, ашиггүйн мэдэгдэхгүй бүтээн байгуулалтуудыг том дүнгээр бартердаад хэдэн төгрөгөөр юу хийлгээд, хэдэн төгрөгөөр түүхий эдээ зараад, хэн тэрийг нь хийж бүтээгээд, тэр нь Монголын нэгдсэн төсөвтэй улсын сангаас хамаагүй том юм хяналтаас гадуур явах эрсдэл байна гэж харсан. Хэрвээ энэ чигээрээ явах юм бол аюултай. Үүнийг серьёзны ярьж мэтгэлцэх ийм талбар бол, хангалтгүй болчихсон байна.

Яагаад гэхээр зэрэг 90% нь хамтарсан засаг доор, зарим нь бол санаатай, зарим нь санаандгүй ингээд ярьж чадахаа байчихсан. Тийм учраас ер нь асуудлыг ярих цаг нь болсон байна гэдэг, итгэл үнэмшлээр огцрох шаардлагад нэгдэж гарын үсэг зурсан байгаа юм. Одоо 120 гишүүнтэй энэ парламент анх удаагаа Монголын түүхэнд, холимог парламент. Би 120 гишүүнтэй парламент сул, одоо хэрвээ хамтарсан Засаг байхгүй л бол хямралд орно, энэ тэр гэж ерөөсөө бодохгүй байгаа. Ерөнхий сайд өөрөө манлайлж энэ мэргэжлийн хүмүүсийг жагсаалтад оруулж ирсэн. Тэр хүмүүсийг шал өөр өнцөгтэй ярьж байгааг анзаарч байгаа.

Тэгээд энэ бол амьд мэтгэлцээн, цаашдаа үргэлжлээд явна гэж бодож байна. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд Хүн намын залуучууд өвөл идэр 9-ийн хүйтнээр хүмүүст тайлбарлаад гарын үсэг цуглуулаад хаа, сайгүй ажилласан. Тэгээд ийм үр дүн хүрсэн. Зөвхөн нэг жишээ хэлэхэд 2024 оны хаврын чуулганаар 240 хууль баталснаас талыг нь нэг өдөр 28 бие даасан хууль, 100 гаруй хууль нэг өдөр баталчихсан байгаа. Ийм тохиолдол энэ парламентаар бол гарахгүй.

ШИНЭ МЭДЭЭ